Хөтлөгч П.Анужин УИХ-ын гишүүнээр 2020-2024 онд ажиллан, улмаар УИХ-ын 2024 оны сонгуульд дахин нэр дэвшсэн ч ялагдсан билээ.
Түүнийг УИХ-ын 2024 оны сонгуульд ялагдсаны дараачаас л Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх болно, Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суух консул болох гэж байна гэх мэтээр ярих болсон.
Харин П.Анужин энэ бүхнийг үгүйсгэн, утга уянга дүүрэн урт урт тайлбар нийгмийн сүлжээн дэхь хуудсан дээрээ бичиж байв.
Гэвч тэрээр саяхнаас Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдон ажиллаж буй юм байна.