Ирэх жилийн төсөвт Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан. Үүнд олон нийт талархан хүлээн авч байгаа бөгөөд Б.Жавхланд түүхэнд байгаагүй муу төсөв өргөн барьсандаа, түүнийг дагаж гарах олон асуудалд хариуцлага хүлээх ёстой гэсэн шүүмж байсаар байна.
Тодруулбал, Монгол улсын түүхэнд байгаагүй асар муу төсөв батлах гэж байна гэдгийг УИХ-ын гишүүд байнгын хороо, УИХ-ын чуулганд хэлсээр байхад Б.Жавхлан сайд дэмжинэ шүү гэж чангахан хэлж, хэрүүл хийгээд ч хамаагүй захиргаадалтын аргаар батлуулсан гэж хэлж болно. Төсөв хэлэлцэх үеэр Дарханд зодоон нүдээн хийсэн зэргээр түүнтэй хариуцлага ярих хувь, хувьсгалын шалтаг шалтгаануудыг тэрбээр гаргасаар байсан.
Ерөнхийлөгч хориг тавьснаар Б.Жавхлан гишүүн “хөрсөн дээр бууж” байгаа харагдана лээ. Үүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгчийг хориг тавихийг мэдэж байсан гэдгээ УИХ-ын нэгдсэн чуулган дээр хэлж байсан. Мордохын хазгай болсноо Болдын Жавхлан мэдэхийн дээдээр мэдэж байсан гэсэн үг бөгөөд өөрөө ажлаа өгөөд Моннголын төрөөс “зайлах” болзлоо хангачихлаа.
Сангийн сайд минь ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээн ажлаа өгөөд, Монголын төрөөс “зайлаа хө”.