Дорнод аймгийн замд өчигдөр буюу энэ сарын 23-ны орой зам тээврийн ноцтой осол гарч, 7 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. “Ланд 200” маркийн автомашин “Ford” маркийн автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас нас барсан долоон хүний гурвыг нь тогтоосон бөгөөд 4 хүнийг одоогоор хэн болохыг тогтоож чадаагүй байгаа аж