Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмч мэргэжилтнүүд шоронгийн хаалга татахад хүрэв үү
Мэдээ

Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмч мэргэжилтнүүд шоронгийн хаалга татахад хүрэв үү

coolBy cool12/02/2024Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Эргэн сануулахад…

30 гаруйхан настай С.А бүсгүй автомашинд дайруулан амь насаа алдаж улмаар түүний ар гэрийнхэн донор болохыг зөвшөөрсний үндсэн дээр талийгаачийн элэг, бөөр, шөрмөсийг авна хэмээн гарын үсэг зуруулжээ. Гэтэл авах ёстой нөхцөлөөс өөрөөр эд эс эрхтэнийг тонож сүүн уусмалаар талийгаачийн биеийг дүүргэж, хүн харахын эцэсгүй болгосон тухай хэвлэл мэдээллээр шуугиж олон ч хүний ундуйцлыг хүргээд авсан.

Энэ мэдээлэл цацагдсан даруйд Монголд эд эс эрхтэн шилжүүлэн суулгах алба байдгийг, амьтай, амьгүй донороос эд эс эрхтэн суулгадаг тухай бид мэдлэгтэй мэдээлэлтэй болсон. Харамсалтай нь эд эс эрхтэн шилжүүлэн суулгах процессийн алдаа гэх үү эсвэл эмч мэргэжилтэн ар гэрийнхний ойлголтын зөрүү гэх үү асуудлаас үүдэн донорын тухай буруу ойлголт нийгэмд тархаж өнөөдөр тэрхүү буруу мэдээллийн уршгаар Монголд донор болох хүний тоо эрс буураад байна.

Таны мэдлэгт…

Донор гэдэг нь хүний амь нас эрүүл мэндийг аврахын тулд цус, эд эс эрхтэнээ өгөх боломжтой хүн юм. Донорыг амьд амьгүй гэж хоёр ангилна.

  • Амьд донор – Өөрийн эд эрхтэний тодорхой хэсгийг хандивлагч
  • Амьгүй донор – Cadaver буюу тархины үхэлтэй хандивлагч. Тодруулбал бие организмийн үйл ажиллагаа нь хэвийн боловч тархи нь үхжиж ажилгаагүй болсон буюу эд эрхтэнээ удирдах чадваргүй болсон донор
  • Амьд донор нэг хүний амь авардаг бол амьгүй донор 8 хүний амь авардаг.

Монголчууд хэт мухар сүсэгтэй учраас донорын талаарх ойлголт хомс шууд сүсэг бишрэлээрээ хандах нь элбэг. Тиймдээ ч нас барсан хүнийхээ биед мэс хүргэхгүй гэх бодолдоо автан донор болгохоос татгалздаг. Гэтэл олон улсад иргэний үнэмлэх авах үедээ л донор болох үгүйгээ шийдчихсэн байдаг. Дээрх мэдээлэл олон хүний ундуйцлыг хүргэж байсан ч нийгмийг хоёр талт ойлголтонд хүргэсэн. Тодруулбал нэг хэсэг нь донор болвол эд эс эрхтэнг тоноод авчихдаг гэсэн ойлголтыг авч байсан бол нөгөө хэсэг нь донор болох нь ямар ач холбогдолтой талаар ойлголт авч байлаа. Аль ч ойлголтыг авсан бай нийгэмд нийтэд нэг л хууль үйлчилж байгааг бид ойлгох нь чухал. Өнөөдөр манай улс гэлтгүй олон улсад зөвхөн өөрийн хамаарал бүхий хүнээс эд эс эрхтэнг нь авах боломжтой хууль үйлчилж байна. Ингэснээр эрхтэний наймаа гарах эрсдэлээс сэргийлж буй хэрэг. Эмч, эмнэлгийн байгууллага дээр дурдсан амьтай амьгүй донороос аль альнаас нь зөвшөөрөл хүсэж ар гэр, асран хамгаалагчийн зөвшөөрлийн үндсэн дээр ажилбар явуулах эрх зүйн үндэс үүсдэг.

ХОЁРООС НАЙМАН ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ…

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эд эс эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулууныг дээрх 30 гаруй настай талийгчийн эд эс эрхтэнг ар гэрийнхнийг нь хууран мэхлэх замаар авч, бусдад шилжүүлэн суулгасан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Улмаар эрүүгийн хуулийн 15.3 дугаар зүйл

 Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах, Хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж хүний эд, эрхтнийг авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм.

П.Батчулуун нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…би донорынхоо гэр бүлээс зохих ёсны зөвшөөрлийг авч, зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулсан. Тайлбар хийсэн ч ойлголтын зөрүү байсан байж магадгүй гэж бодож байна. …” гэжээ.

Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах нарийн төвөгтэй асуудлыг энгийн иргэд тэр бүр ойлгохгүй. Тус хэрэг явдал болсны дараа мэргэжлийн мэс ажилбар хийдэг, эмч мэргэжилтнүүд ч эрхтэн шилжүүлэн суулгасан ажилбарт мэргэжлийн талаас хэд хэдэн тайлбар хийсэн байв. / Ажил мэргэжлийн нэр хүндэд нөлөөлж болзошгүй учраас эмч нарийн мэдээллийг харуулахгүй болно / Энэ тайлбарын гол агуулга нь шөрмөс шаант хэсгийг авах, донор болоход ямар процедур явагддаг зэрэг олон асуудлыг тайлбарласан байв.

Донор болох зөвшөөрлийн хуудсанд тусгагдсан агуулгатай ар гэр нарийн танилцаагүй, мэргэжлийн олон хэллэг ойлголт аваагүйн улмаас ар гэрийнхэнд буруу ойлголт төрж, эрхтэн шилжүүлэн суулгах үйл явцын олон асуудал байхад хэвлэл мэдээлэл мэдээллийг нягтлан үзэж, мэргэжлийн талаас тайлбарлуулахгүй харах өнцгөөрөө олон нийтэд мэдээлж улмаар донорын ар гэрийнхэн, олон нийтийг төөрөгдүүлж хууль хүчний байгууллагад нөлөөлөх үйл явц өрнөжээ. Улмаар өнөөдөр эрүүл мэндийн байгууллага тэр тусмаа эд эс эрхтэн шилжүүлэн суулгах үйл явцыг хариуцан ажиллаж буй албаны дарга өөрт оногдсон үүргээ биелүүлэх гэж бусдын амь насыг аврах гэсэн бус харин эд эс эрхтэн наймаалцсан хэрэгт унах боллоо. Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг хариуцагч П.Батчулуун дарга мөн боловч ганц хүний шийдвэрээр хагалгаа товлогдож төлөвлөгдөхгүй. Гэтэл ганцхан хүнийг шалгаж шүүхэд шилжүүлээд шүүхээс прокурорт хэргийг нь буцаасан боловч давж заалдах шатны шүүхэд прокурор нь ханджээ. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан хэргийг мөрдөнд буцаах захирамжийг / тогтоол биш/ хүчингүй болгосон байна. Ерөөсөө л эл хэрэгт ганцхан этгээдийг хамаатуулан буруутгаж ажил үүргээ хуулийн дагуу биелүүлсэн үү гэж шалгахаас илүүтэй илтэд буруутгах зүйлчлэл явагдаж байгаа нь энэ юм. Хэрэв эл хэрэгт хариуцагчийг шүүн таслах аваас цаашид эд эс эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг Монголд зохицуулах боломжгүй, хууль дүрэм журмаа мөрдөхөд хүндрэлтэй, эд эс эрхтэн шилжүүлэн суулгах процесс явагдах бүрт хөл гар нь шоронгийн хаалганаас тушаатай байх аймшигт асуудал эмч нарыг угтаж байна.

 

Нийтлэлчид Онцлох
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.