Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

    06/24/2026

    КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

    06/24/2026

    Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

    06/23/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Сэтгүүлч Р.Саруултөгс: Б.Энхбаяр шүүхийн эрх мэдлийг булаан авч хэрэгжүүлсэн
Мэдээ

Сэтгүүлч Р.Саруултөгс: Б.Энхбаяр шүүхийн эрх мэдлийг булаан авч хэрэгжүүлсэн

coolBy cool12/11/2024Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Erennews.mn сайтын сэтгүүлч Р.Саруултөгс, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нар энэ сарын 03-нд мэдээлэл хийж, сэтгүүлзүйн хараат бус байдалд халдаж, ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчийг гүтгэж, нэр төр алдар хүндийг нь гутаах үйлдлийг удаа дараа гаргасан эрх мэдэлтнийг хуулийн байгууллагад шалгуулна гэдгээ мэдэгдэж байсан. Тэгвэл өчигдөр сэтгүүлч Р.Саруул УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Б.Энхбаяртай холбоотой, Хятадын хөрөнгө оруулалттай компанид давуу байдал олгосон баримтыг АТГ-т хүлээлгэн өгч, шалгуулахаар болсон юм. Тэрбээр энэ талаараа УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа хоёр компанийн өмч хөрөнгийн маргааныг хуулийн дагуу биш сайдын “Албан даалгавар” нэртэй хувийн үзэмж шингэсэн албан бичгээр шийдвэрлэж, Монгол Улсад урд өмнө байгаагүй жишиг тогтоосон аж.

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилогдож байхад Монгол Улсад бүртгэлтэй “Аюуд” болон БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” гэсэн хоёр компанийн дунд өмчийн маргаан үүсэж, талууд гомдлоо бүх шатны төрийн байгууллага, хуулийн байгууллага, яам тамгын газарт илгээж байжээ.

Б.Энхбаяр энэхүү мэдэгдэлдээ “Аюуд” тауэрын төсөл “Хуашенконстракшн Монгол” компанийн хөрөнгө оруулалтаар боссон. Гэтэл монголчууд нийлээд луйвардаж авсан агуулгатай зүйл ярьж, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалахаа амлаж байв. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах нь зүй ёсны хэрэг мөн ч Б.Энхбаяр энэ удаа асуудлын нарийн шалтгааныг ХЗДХ-ийн сайдын байр сууриар хянаж, хуульд нийцүүлэх талаас харж, хянаж үзсэнгүй. Цэвэр өөрийн ашиг сонирхол, хувийн үзэмжээр шийдсэн Албан даалгавар гаргасан нь ил болоод буй.

Энэхүү албан даалгаварт Монгол Улсын Иргэний шүүх, Хонконг дахь Олон улсын арбитрын шүүх дээр өрнөж буй маргааныг үл тоомсорлосон, шууд Улсын бүртгэлийн Ү-2203024452 дугаартай 14 мянга гаруй м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зохих хувийг “Хуашенконстракшн Монгол” ХХК-д өгөхийг үүрэгдсэн мөрүүд бий.

Маргалдагч талуудын өмчийг сэргээх шийдвэрийг хуулийн дагуу зөвхөн шүүх л гаргадаг. Гэвч Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайдын албан тушаалыг урвуулан ашиглаж, шүүхийн эрх мэдлийг булаан авч хэрэгжүүлсэн нь энэ асуудлын цаана авлига, албан тушаалын хэрэг нуугдсан гэж хардаж буйгаа сэтгүүлч Р.Саруултөгс ярьж байна.

Тиймээс өмчийн маргаан үүсгэж яваа хоёр талын нэгд нь илт үйлчилсэн ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар өгч байгаа аж. Мөн улс төрд нөлөө бүхий этгээд хоёр хуулийн этгээдийн хоорондын маргаанд шууд оролцож байгаа нь Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн болохыг ч онцоллоо.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

06/22/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Засгийн газар дараах асуудлуудыг хэлэлцэн хуралдаж байна

06/24/2026

КРИШТИАНУ РОНАЛДУ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТҮҮХИЙГ ШИНЭЧИЛЛЭЭ

06/24/2026

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шинэ бүтэц бүрэлдэхүүн

06/23/2026

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөр” Монголд хэрэгжиж эхэлнэ

06/23/2026

Монголын үзэсгэлэнт жүжигчин Ж.Номингэрэл Солонгос одтой андуурагдах шахав уу?

06/23/2026

ФОТО СУРВАЛЖЛАГА: “ОРШИХУЙН АНИР” ЭТНО СИНЕМАТИК КОНЦЕРТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

06/22/2026

УИХ-ын дарга С.Бямбацогтод Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

06/22/2026

Аварга О.Хангай Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дэд дарга болжээ

06/22/2026

Зүрхний эмч Б.Болдсайхан: Сэтгэлийн гэгээ л хүнийг мөнхөд дагана

06/22/2026

Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ

06/22/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.