Улсын дээд шүүх “Хөгжлийн банк”-ны гэх хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн зарим тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр боллоо. Ингэснээр УИХ-ын 126 гишүүний нэгийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусах нөхцөл бүрдлээ. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн I тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшиж 55 мянга гаруй сонгогчийн саналыг авч хууль тогтоолцохоор болсон Даваагийн Цогтбаатарыг УИХ-ын тухай хуулийн 9.1-5 дахь хэсгийн “Гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол бүрэн эрх энэ хуулийн 7.3-т заасан хугацаанаас өмнө дуусгавар болох үндэслэл болно” гэх заалтыг үндэслэн эгүүлэн татах нөхцөл бүрдээд байна.
УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатарын тухайд 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байсан нэгэн. Энэ үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон дуулиант “Хөгжлийн банк”-ны гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан юм. Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн билээ.
Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт Хөгжлийн банкны гэх хэрэгт хэд хэдэн үйлдлээр яллах дүгнэлт үйлдээд байсан бөгөөд зарим хэргийг нь хэрэгсэхгүй болгож, зарим хэрэгт нь ял оноосон юм.
Даваагийн Цогтбаатар гэж хэн бэ?
Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, Удирдлагын газрын санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын захирлаар ажилладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүрэгт амьдардаг. Өмнө нь 2006 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан түүхтэй.
Даваагийн Цогтбаатар ямар хэргүүдэд холбогдов?
1.Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн захирал, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, 3ээлийн удирдлагын хорооны дарга, гүйцэтгэх захирал Б.Батбаяр, гишүүн, Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Дэд захирал бөгөөд Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу, Гүйцэтгэх захирлын Ажпын албаны дарга Д.Дэлгэрсайхан, Хяналт, шалгалт, тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүү, Төслийн санхүүжилт, зээлийн газрын Санхүүжилт болон зээлийн тайлагналын асуудал эрхэлсэн хэлтсийн захирал Л.Мягмаржав, “Модун” ХХК-ийн захирал Д.Батбаяр нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Б.Батбаярын хамаарал бүхий, ашиг сонирхлын зөрчилтэй этгээд болох Д.Батбаярын захирлаар нь ажилладаг “Модун” ХХК-ийн хэрэгжүүлж буй Наран-Ухаа 164 айлын орон сууцны хороолол барих төсөлд зээл олгох зорилгоор албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан Зээлийн удирдлагын хорооны ажиллах журмын 5 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангаагүйг мэдсээр байж, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн удирдлагын хорооны ээлжит бус хурлаар хэлэлцсэн,
Улмаар “Модун” ХХК-ийн хэрэгжүүлэх “Наран-Ухаа 164 айлын орон сууцны хороолол барих” төсөлд шаардлагатай 5,800,000,000 төгрөгийн зээлийн хүсэлт, материал нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.1-т “техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.6-т заасан “Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх”, Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн бодлогын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2-т “Санхүүжилтийн зориулалт, зарцуулалтын төлөвлөгөө тодорхой байх”, 4.1.3-т “Төслийн үр дүнд буй болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн, борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх…”, 4.2.1-т “Чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх” гэсэн шаардлагуудыг хангаагүй мэдсээр байж Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны ажиллах журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.3-т заасан “Банкны эрх ашгийн үүднээс асуудалд нөлөөнд автахгүй, бодитой, шударга хандаж, санал өгөх”, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.5-т заасан “Хорооны дарга, гишүүд нь дүгнэлт гаргахдаа зээл хүсэгч болон гуравдагч этгээдийн эрх ашгийг Банкны эрх ашгаас дээгүүр тавих, учирч болзошгүй эрсдэлийг санаатайгаар нуух, бусдын нөлөөнд автах, бусад гишүүдийг шийдвэр гаргахад нөлөөлөх, шахалт дарамт үзүүлэх, бусад гишүүдийн саналыг аялдан дагах” гэсэн үүрэг, хориглолтыг зөрчиж “Модун” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Наран-Ухаа 164 айлын орон сууцны хороолол барих” төсөлд барьцаа хөрөнгийн үнэлгээнд уялдуулан 5,800,000,000 хүртэл төгрөгийг, жилийн 11.59 хувийн хүүтэйгээр 3 жил 7 сарын хугацаатайгаар олгохыг дэмжсэн санал өгч 2018/63 дугаартай Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтийг гарах нөхцөлийг бүрдүүлж yлмаар 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А-269 дугаартай “Модун ХХК-ийн хэрэгжүүлж буй “Наран-Ухаа” бичил хорооллын төсөлд зориулж зээл олгох тухай” гүйцэтгэх захирлын тушаал гарах нөхцөлийг, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банк, “Модун” ХХК-тай ЗГ-МД-З 2018-174 дугаартай Зээлийн гэрээ, БГ-МД-ГЭ 2018-176 дугаартай Газар эзэмших эрх барьцаалах гэрээ, БГ-МД-ҮХХ 2018-175 Газар эзэмших эрх барьцаалах гэрээг байгуулах нөхцөлийг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 5 удаагийн санхүүжилтээр нийт 5,800,000,000 төгрөгийн зээлийг олгох нөхцөлийг тус тус бүрдүүлэн, “Модун” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгож, Монгол Улсын Хөгжлийн банканд 5,800,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
- Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-д Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл хөтөлбөр нь “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх,” 10.1.5-д “төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэлийг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх” гэснийг,
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 76 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Зээлийн удирдлагын хорооны ажиллаж журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2.6 дахь хэсэгт “Хэлэлцэх асуудлаар ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэж үзсэн тохиолдолд энэ тухайгаа зохих хуульд заасны дагуу мэдэгдэж, хуралд оролцохгүй байх” гэснийг,
Мөн зүйлийн 8.2.3 дахь хэсэгт “Банкны эрх ашгийн үүднээс асуудалд нөлөөнд автахгүй, бодитой, шударга хандаж санал өгөх” гэснийг, 10 дугаар зуйлийн 10.1.5-д “Хорооны дарга, гишүүд нь дүгнэлт гаргахдаа зээл хүсэгч болон гуравдагч этгээдийн эрх ашгийг Банкны эрх ашгаас дээгүүр тавих, учирч болзошгүй эрсдэлийг санаатайгаар нуух, бусдын нөлөөнд автах, бусад гишүүдийг шийдвэр гаргахад нөлөөлөх, бусад гишүүдийн саналыг аялдан дагахыг хориглоно” гэснийг
Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А-47 дугаартай тушаалаар батлагдсан “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Зээлийн үйл ажиллагаанд оролцогч нь холбогдох хууль тогтоомж, бодлого, журам, заавар зөвлөмжийг дагаж мөрдөх үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчиж, Зээлийн удирдлагын хорооны гишүүний бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Комплант” ХХК-ийн хэрэгжүүлэх “Орчин үе, гэр хорооллын хөгжил” 220 айлын орон сууцны төсөлд зээл олгох эсэх асуудлыг 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, Хяналт шалгалт, Тамгын газрын захирал Я.Сод-Эрдэнэ, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу, Хууль эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүү, Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан нарын хамтаар хэлэлцэж, Зээлийн удирдлагын хорооны 2018/10 дугаартай дүгнэлтээр Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.2, 10.1.5-д заасан болон Зээлийн бодлогын 4.1.1, 4.2.1-д заасан шаардлагуудыг хангахгүй “Комплант” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хэрэгжүүлэх “Орчин үе, гэр хорооллын хөгжил” төслийн 1 дүгээр үе шатанд шаардлагатай 2,820,000,000 төгрөгийн зээлийг жилийн 11.89 хувийн хүүтэйгээр, хэсэгчлэн олгохыг дэмжиж, улмаар Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эрсдэлийн хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Уянга, ахлах мэргэжилтэн Т.Оюунчимэг нарт “зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд нийцүүлэн дахин эрсдэлийн дүгнэлт гаргах” хууль бус үүрэг чиглэлийг өгч, эрсдэлийн дүгнэлтийг дахин боловсруулуулж, Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тушаал, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ-КП-З 2018-35 дугаартай зээлийн гэрээний дагуу “Комплант” ХХК-д 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр 2,256,000,000 төгрөгийн, 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 564,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгогдох нөхцөлийг бүрдүүлж, “Комплант” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 2,820,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
- Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Актив пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу, Хяналт шалгалт тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүү, Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, Санхүүжилт болон зээлийн тайлагналын асуудал эрхэлсэн хэлтсийн захирал Л.Мягмаржав, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал О.Батбаатар нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, “Газ-Импорт” ХХК-ийн захирал П.Мягмардоржийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Хөгжлийн банк, “Газ-Импорт” ХХК-ийн хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн З-ГИ-ЗҮ 2017-208 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл санхүүжилт болох 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний 197,959 ам доллар /490 929,609.80 төгрөг/-ын санхүүжилтийг олгуулах зорилгоор, “Газ-Импорт” ХХК-аас Монгол Улсын Хөгжлийн банканд 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 07/09 дугаартай, 2018 оны 8 сарын 10-ны өдрийн 08/01 дугаартай албан бичгүүдээр “Хаягдал батарейг дахин боловсруулах үйлдвэр” төслийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг хүргүүлснийг тус банкнаас хүлээн авч, судлаад Хууль зүйн болон, Эрсдэлийн дүгнэлтээр “…Таз импорт” ХХК-ийн төслийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөх, зээлийн гэрээнд заасан хуулийн шаардлага хангуулах нөхцөлийн хугацааг сунгах, үлдэгдэл санхүүжилтийг олгох асуудал нь “Өндөр эрсдэлтэй” гэж дүгнээд, Зээлийн удирдлагын хороогоор оруулахаас татгалзаж буцаасан байхад,Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-566 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д заасан “Хөгжлийн банк нь зээлийн үйл ажиллагаандаа хараат бус, ил тод, хариуцлагатай, тогтвортой, үр ашигтай байх зарчмуудыг баримтална”, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны 76 дугаартай тогтоолоор батлагдсан “Зээлийн удирдлагын хорооны ажиллах журам”-ын 5.3 дахь хэсэгт “…журмын 3.1.1-3.1.6-д заасан асуудлуудад шаардлагатай эрсдэлийн, хууль зүйн болон актив пассив, хөрөнгийн удирдлага хариуцсан нэгжийн дүгнэлтүүд гарсан байна”, мөн 3.3-д заасан “танилцуулга хийж дууссаны дараа актив пассив хөрөнгийн удирдлагын, эрсдэлийн, хууль зүйн болон бусад мэргэжлийн дүгнэлтийг холбогдох анхан шатны нэгжийн удирдлага танилцуулах” гэснийг тус тус зөрчин,
Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ээлжит бус хурлаар Хөгжлийн банк болон “Газ импорт” ХХК-ийн хооронд байгуулсан З-ГИ-ЗҮ 2017-208 тоот Зээлийн гэрээд “ 228 758,168.93 иенийн зээлийг 2021 оны 1 сарын 04-ний өдөр төлж дуусна. Тус гэрээгээр зээлийн хүүгийн төлбөрийг 2018 оны 9 сарын 04-ний өдрөөс эхлэн сар бүр, зээлийн үндсэн төлбөрийг 2019 оны 1 дүгээр 04-ний өдрөөс эхлэн сар бүр тэнцүү дүнгээр төлнө” гэж өөрчлөлт оруулах асуудлыг эрсдэлийн дүгнэлт гараагүй, Таз-Импорт” ХХК-ийн зээлийн шинжилгээний тайланг тус банкны хариуцсан мэргэжилтэн, хэлтсийн захирал нарт танилцуулаагүй байхад хэлэлцэж, гэрээнд нэмэлт оруулан шийдвэрлэсний улмаас 2018 оны 09 сарын 11-ний өдөр 21,965,530.64 иентэй тэнцэх хэмжээний буюу 490,929,608.80 төгрөгийн санхүүжилт олгож Таз-Импорт” ХХК-д давуу байдал бий болгон Монгол улсын Хөгжлийн банканд 490,929,608.80 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
- Зээлийн удирдлагын хорооны дарга Б.Батбаяр, хорооны гишүүд Ч.Энхбат, Ч Мөнхбаяр, Б.Чойжилжалбуу, Я.Сод-Эрдэнэ, Д.Дэлгэрсайхан, Б.Будхүү нартай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, тус хорооны 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд оролцохдоо,“Бэрэн групп” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай албан бичгээр Хөгжлийн банканд гаргасан “Эрдэнэт хот дахь Барилгын арматурын үйлдвэр” барих төсөлд эргэлтийн хөрөнгө болох 15,000,000 ам.долларын санхүүжилтийг авах тухай” зээлийн хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор, Хяналт шалгалт, тамгын газрын Зээлийн үйл ажиллагаа хариуцсан ахлах хуульч Б.Чинзориг, хуульч Т.Пүрэвсүрэн нарын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/35 дугаартай хууль зүйн дүгнэлт нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3 дахь хэсэгт заасан “Техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөв хийгдсэн байх”, 10.1.5 дахь хэсэгт заасан “Төслийн эрсдэлийн үнэлгээ, санхүүжилт авах үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх”, 10.1.6 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх” гэсэн шаардлагыг болон Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор баталсан “Зээлийн бодлого”-ын 4.1.3 “төслийн үр дүнд буй болох бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн, борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх ба борлуулалтын гэрээ хийгдсэн байвал давуу талтай”, 4.2.1-д “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлтгүй байх” гэсэн шаардлагыг тус тус хангаагүй байхад “…Эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн тухайд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шаардлагыг хангасан…” гэж дүгнэсэн болохыг мэдсээр байж,Хөгжлийн банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5 “хариуцлагатай байх” гэсэн зарчим, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6 дахь хэсгийн 21.6.8 “…үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах…” гэсэн үүрэг болгосон хэм хэмжээ,
Мөн Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор баталсан “Зээлийн бодлого”-ын 2.1.1 “Банк нь энэхүү бодлогын 4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, улсын төсвөөс болон хувийн хэвшлээс бие даан санхүүжүүлэхэд хүндрэлтэй, эдийн засгийн үр ашигтай төслийг санхүүжүүлнэ”, 2.1.6 “зээлийг судалгааны үндсэн дээр эргэн төлөх чадварыг харгалзан олгох зарчмыг баримтлан олгоно” гэсэн зарчим,
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 151 дугаартай тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийн 6.1.1 “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй төсөл, хөтөлбөрт зээл олгох, баталгаа, батлан даалт зэрэг санхүүгийн үйлчилгээ үзүүлэх” гэсэн хориглосон хэм хэмжээ, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 5 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаартай тогтоолоор баталсан “Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам”-ийн 2.2 “хүсэлт гарагч нь цахим системд Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлд заасныг хангасан баримт бичгийг бүрэн оруулсан нөхцөлд холбогдох судалгаа шинжилгээг хийнэ”, 2.3 “Судалгаа шинжилгээ нь бүрэн хийгдсэн хууль зүйн, эрсдэлийн болон актив пассив хөрөнгийн удирдлагын асуудал хариуцсан нэгжийн дүгнэлт гарсан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх саналыг холбогдох мэргэжлийн хорооны хурлаар хэлэлцэнэ” гэснийг тус тус зөрчин “Бэрэн групп” ХХК-д зээл олгохыг дэмжиж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2018/21 дугаартай тоот дүгнэлт гарган Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлж,
Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл уг дүгнэлтийг 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит хурлаар хэлэлцэхэд зөвлөлийн дарга М.Баярмагнай, гишүүн Ж.Бат-Эрдэнэ, С.Магнайсүрэн, Д.Даваасамбуу, Ж.Оюунчимэг, Ж.Үхэртар нар дэмжиж, зээл олгохыг зөвшөөрсөн 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 36 дугаартай тогтоол гаргах нөхцөлийг бүрдүүлж “Бэрэн групп” ХХК-д давуу байдал бий болгосны улмаас, Монгол Улсын Хөгжлийн банкийг төлөөлж гүйцэтгэх захирал Б.Батбаяр, дэд захирал бөгөөд Төслийн санхүүжилт зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, Төслийн зээл, санхүүжилтийн хэлтсийн захирал Т.Мөнхтулга нар нь “Бэрэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батбаяр, Санхүү, эдийн засаг, бүртгэлийн газрын захирал Т.Болдмаа, “Бэрэн майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхболд, “Бүрэн металл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батбаяр нар 2018 оны 5 дугаар сарын 24- ний өдрийн ЗГ-АҮ-З 2018-68 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 4,500,000 ам.доллар /10.864.305.000.00 төгрөг/-ийг “Бэрэн групп” ХХК-д олгож, Монгол Улсын Хөгжлийн банк 4 500 000 ам.доллар /10.864.305.000.00 төгрөг/-ийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
- Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Сэлэнгийн Герефорд” ХХК-ийн хэрэгжүүлэх “Мах бэлтгэлийн кластерын хүчин чадлыг нэмэгдүүлэх” төсөлд зээл олгох эсэх асуудлыг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн удирдлагын хорооны хурлаар хэлэлцэн 2018/53 дугаартай дүгнэлт гаргаж шийдвэрлэхдээ Зээлийн удирдлагын хорооны дарга, Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, гишүүд Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүү, Дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу, Санхүүжилт болон зээлийн тайлагналын асуудал эрхэлсэн хэлтсийн захирал Л.Мягмаржав нартай гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж,
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д заасан “хариуцлагатай байх” гэснийг, 10 дугаар зүйлийн 10.1-д заасан “Хөгжлийн банк дараах шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ” гэсний 10.1.3-д “…зураг төсөл, төсөв хийгдсэн байх” гэснийг,
Монгол Улсын Хөгжлийн банкны “Зээлийн бодлого”-ын 4.1-д заасан “Санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрүүд нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1-д заасан шаардлагуудыг хангасан байх…” гэснийг,
Монгол Улсын Хөгжлийн банкны “Зээлийн удирдлагын хорооны ажиллах журам”-ын 8.2.3-д заасан “Банкны эрх ашгийн үүднээс асуудалд нөлөөнд автахгүй, бодитой, шударга хандаж, санал өгөх” гэснийг,
Мөн журмын 10.1 “Хороо нь дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”- ийн 10.1.5-д “Хорооны дарга, гишүүд нь дүгнэлт гаргахдаа зээл хүсэгч болон гуравдагч этгээдийн эрх ашгийг Банкны эрх ашгаас дээгүүр тавих, учирч болзошгүй эрсдэлийг санаатайгаар нуух, бусдын нөлөөнд автах, бусад гишүүдийг шийдвэр гаргахад нөлөөлөх, шахалт дарамт үзүүлэх, бусад гишүүдийн саналыг аялдан дагах” гэснийг тус тус зөрчиж, Зээлийн хорооны гишүүний албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 1/18/088 дугаартай эрсдэлийн дүгнэлтээр “Сэлэнгийн Герефорд” ХХК-ийн хэрэгжүүлэх төслийн хүрээнд 1,600,000,000 төгрөгийн зээлийн хөрөнгөөр барина гэх үржлийн болон үхэр бордох барилга, байгууламжийн зураг төсөл, өртгийн төсөвт Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасны дагуу магадлал хийгдэн баталгаажаагүй, инженерийн дүгнэлт гаргуулах гэсэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан шаардлага хангахгүй талаар дүгнэсэн,
Монгол Улсын Хөгжлийн банкны Тусгай активын хэлтсийн хуульч Г.Гантогтох, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүү нарын гаргасан 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 2018/78 дугаартай хууль зүйн дүгнэлтээр “Сэлэнгийн Герефорд” ХХК-ийн 4.1 тэрбум төгрөгийн зээл хүссэн төслийн хүрээнд 1,600.000,000 төгрөгийн зээлийн хөрөнгөөр бий болох барилга, байгууламжийн зураг төсөл, өртгийн төсөвт магадлал хийлгэх шаардлагатай эсэхийг тодорхойлоогүй атлаа Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1.3-д заасан шаардлага хангасан гэсэн дүгнэлт гарсан буюу Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасан “….зураг төсөл, төсөв хийгдсэн байх” гэсэн хуулийн шаардлага хангаж буй эсэх нь тодорхой бус, шаардлага хангахгүй байхад “Сэлэнгийн Герефорд” ХХК-д зээл олгох зорилгоор “…Төслийн хүрээнд баригдах барилга байгууламжийн зураг төсөл, төсөвт магадлал хийлгэн баталгаажуулах шаардлагагүй талаарх тодорхойлолтыг холбогдох байгууллаас авч, ирүүлэх..” гэсэн гэрээ байгуулахаас өмнөх нөхцөл зааж, 4,100,000,000 хүртэл төгрөгийг жилийн 11,09 хүүтэй, 48 сарын (2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл) хугацаатайгаар олгохыг дэмжсэн санал өгсөн буюу Гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн А-242 дугаартай тушаал, 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ-СГ-З 2018-132 дугаартай зээлийн гэрээний дагуу 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3,424,833 333.33 төгрөгийн (Барилгын ажлын урьдчилгаа 60% төлбөр 1,008,000,000.00 төгрөг), 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр (Үхэр бордох төв болон үнээний байр барих барилгын ажлын үлдэгдэл төлбөр) 672,000,000.00 төгрөгийн зээлийн санхүүжилт тус тус олгогдох нөхцөлийг бүрдүүлж, “Сэлэнгийн Герефорд” ХХК-д давуу байдал бий болгон Монгол Улсын Хөгжлийн банканд 4,100,000,000.00 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
- Зээлийн удирдлагын хорооны дарга буюу гүйцэтгэх захирал Б.Батбаяр, гишүүн Тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дэд захирал бөгөөд Актив, пассив хөрөнгийн удирдлагын газрын захирал Б.Чойжилжалбуу, дэд бөгөөд Хяналт, шалгалт, тамгын газрын захирал Я.Сод-Эрдэнэ, гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Д.Дэлгэрсайхан, Хяналт, шалгалт, тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүү нартай үйлдлээрээ санаатай нэгдэж,
“Хөгжлийн банк” ХХК-аас “Мондулаан трейд” ХХК-д зээл олгох зорилгоор буюу хувьцаа эзэмшигч Ш.Бүтэдийн ашиг сонирхлын үүднээс албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор батлагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны “Зээлийн бодлого”-ын 4 дүгээр зүйлийн 4 1-д заасан “Санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1-д заасан шаардлагуудыг хангасан байх бөгөөд мөн дараах нэмэлт шаардлагуудыг хангасан байна”, мөн зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан “Санхүүжилт хүсэгч болон түүнтэй холбогдох этгээд нь дараах шаардлагыг хангасан байна”, 4.2.1 дэх хэсэгт “бусад банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх” гэснийг, Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журмын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасан “Мэргэжлийн хороодын дүгнэлтээр санхүүжилт олгохоор дэмжигдсэн асуудалд Эрх бүхий этгээдээс тодорхой үндэслэлд тулгуурлан татгалзах шийдвэрийг гаргаж болно” гэснийг тус тус зөрчиж, 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн зээлийн шинжилгээний танилцуулга, Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газрын 2018 оны 04 дүгээр сарын 17- ны өдрийн 1/18/047 дугаартай эрсдэлийн дүгнэлтээр “Мондулаан трейд” ХХК нь Голомт банк ХХК-аас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан 3,000,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл болох 2,715,543,228.05 төгрөг нь муу зээлийн ангилалд бүртгэгдсэн,
Мөн хамаарал бүхий хуулийн этгээд болох “Эрдэнэт фүүдс” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр авсан 5,000,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 3,744,380,493.11 төгрөгийн үлдэгдэлтэй, муу зээлийн ангилалд бүртгэгдсэн,
Мөн хамаарал бүхий хуулийн этгээд болох “Хишигтэн нүүдэлчин” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр авсан 2,800,000,000 төгрөгийн зээлийн 389 370,871.80 төгрөгийн үлдэгдэлтэй, эргэлзээтэй зээлийн ангилалд бүртгэгдсэн буюу чанаргүй зээлийн үлдэгдэлтэй байхад Зээлийн удирдлагын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаар “Мондулаан трйед” ХХК-д зээл олгохыг дэмжин, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Улмаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Мондулаан трейд” ХХК-д зээл олгох эсэхийг шийдвэрлэхдээ зээлийн удирдлагын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 2018/15 дугаартай хууль бус шийдвэрийг үндэслэн 15,000,000 000 төгрөгийн зээл олгохыг гүйцэтгэх захирал Б.Батбаярт зөвшөөрсний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ-МДТ-З 2018-177 дугаартай зээлийн гэрээ байгуулж давуу байдал бий болгон их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
- Гүйцэтгэх захирал Б.Батбаяр, тэргүүн дэд захирал Ч.Энхбат, дэд захирал бөгөөд төслийн санхүүжилт, зээлийн газрын захирал Ч.Мөнхбаяр, дэд захирал бөгөөд хяналт шалгалт, тамгын газрын захирал Я.Сод-Эрдэнэ, хяналт шалгалт, тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүү нартай үйлдлээрээ санаатай нэгдэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж;
2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол Улсын Хөгжлийн банкны байранд хуралдсан Зээлийн удирдлагын хорооны хурлаар “Пи Си Вай” ХХК-ийн “Ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөх” төслийн зээлийн асуудлыг хэлэлцэж,
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.Хөгжлийн банк дараах шаардлагыг хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлнэ: 10.1.2.эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх гэснийг,
Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн бодлогын 2.1.1-д заасан “Банк нь энэхүү бодлогын 4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан, улсын төсвөөс болон хувийн хэвшлээс бие даан санхүүжүүлэхэд хүндрэлтэй, эдийн засгийн үр ашигтай төслийг санхүүжүүлнэ”, 4 дэх хэсгийн 4.1-д заасан “Санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүд нь Хөгжлийн банкны тухай хуулийн 10.1-д заасан шаардлагуудыг хангасан байх бөгөөд мөн дараах нэмэлт шаардлагуудыг хангасан байна: 4.1.1-Зээлийг эргэн төлөх эх үүсвэр нь тодорхой, орлого, мөнгөн урсгал нь хангалттай, үндэслэлтэй байх” гэсэн заалтыг тус тус зөрчиж;
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт заасан “эдийн засгийн болон санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай байх” шаардлагыг хангаагүй буюу 2019 оны 1 дүгээр сараас эхлэн зээл төлөхөд мөнгөн хөрөнгийн дутагдалд орох эрсдэлтэй, ноолууран бүтээгдэхүүн захиалагч, худалдан авагчтай хамтран ажиллах гэрээ болон худалдах, худалдан авах гэрээ хийгдээгүй, зөвхөн загвар болон захиалгын хуудсаар захиалга авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж экспортолдог үйл ажиллагааны эрсдэлтэй “Пи Си Вай” ХХК-нд зээл олгохыг дэмжсэн санал өгч давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 4,0 тэрбум төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх нийт ДОЛООН гэмт хэрэгт буруутгагдсан юм.
Түүний эдгээр үйлдлүүдээс Д.Цогтбаатар “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д зээл олгосон нь гэс буруутай гэж үзсэн. Харин түүний холбогдсон “Сэлэнгийн герфорд” ХХК, “Пи Си Вай” ХХК-д холбоотой хэрэгт гэм буруугүй болох нь тогтоогдсон тул түүнд холбогдох хэргээс эдгээр үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүдийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон ял шийтгэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хэвээр үлдээх шийдвэр Улсын дээд шүүхээс гаргасан юм. Ингэснээр Д.Цогтбаатар гишүүнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял нь баталгаажлаа.