Хотын дарга Х.Нямбаатарыг өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал “хөөж” байгаагаа мэдэгдсэн. Үүгээр ч зогсохгүй Х.Нямбаатар болон түүний хамсаатнуудыг цагдаа, тагнуул, АТГ-аар шалгуулж зүгээр байлгахгүй гэдгээ хилэгнэн хэлсэн билээ.
Тэгвэл Х.Нямбаатарын орыг хуулийн дагуу 15 хоногийн дотор шинэ даргыг батламжлах ёстой бөгөөд одоогоор сөрөг хүчин болон МАН-ын дотор НИТХ-ын төлөөлөгч асан, “НОСК”-ийн захирал М.Говьсайхан болон “Чингэлтэй”-н Н.Мандуул нарын нэрс дараагийн хотын даргад яригдаж эхэллээ.
М.Говьсайханы хувьд НИТХ-ын төлөөлөгч байсан, хотыг мэднэ. Гэвч 2024 оны УИХ-ын сонгуульд унаж, “рейтинггүй” гэдгээ харуулсан.
Гэсэн ч Ерөнхий сайдад хамгийн ойрын хүн учраас “НОСК”-оо хүлээлгэн өгөлгүй зургаа дахь жилдээ энэ суудалд сууж байгаа. Өөрөөр хэлбэл, НОСК бол нийслэлийн өмчит газар. Тэр ч утгаараа төлөөлөгчид удирдах ёстой. Харин М.Говьсайхан яагаад ч юм суудлаа өгөхгүй олон жил НОСК-ийг даргалсан хэвээр зургаан жилийн нүүр үзэж байна.
Тиймээс түүнийг Улаанбаатар хотын даргын суудалд шууд “шүхрээр” буух магадлал өндөр гэж яригдаж эхэлсэн байна.
УИХ-ын сонгуулиар өвдөг шороодсон хүн нийслэлийг удирдаж чадах болов уу??? Н.Учралын хүн гээд суудалдаа суусаар ирсэн зэрэг нэмэх эсэхийг харах л үлдлээ.

