Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026

    Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

    07/19/2026

    Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар УДШ-ийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах асуудлыг огт хэлэлцэхгүй
Мэдээ

ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаар УДШ-ийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах асуудлыг огт хэлэлцэхгүй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ05/27/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ерөнхий шүүгчээ сонгох эрх нь зөвхөн хяналтын шатны шүүгч нарт л бий

Хууль дүрмэндээ ч тодорхой заагаад өгчихсөн. Улсын дээд шүүх Ерөнхий шүүгчээ дотроосоо сонгож, Ерөнхийлөгчид санал болгодог. Товчхондоо, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн дотор л болох “сонгууль”. Нэр дэвших эрх нь хяналтын шатны шүүхийн шүүгч бүрд буй. Мэдээж олонхийн дэмжлэг авснаа Ерөнхийлөгчид санал болгоно. Ийм л энгийн процесстой зүйлийг хуурамч автор, хуудуутай мэдээллээр төөрөгдүүлэх хэрэгцээ шаардлага хэнд байна вэ. Хэн нь ч нэрээ дэвшүүлж, эрүүлээр өрсөлдөх эрхтэй. Заавал хэн нэгний нэрээ дэвшүүлэх, өрсөлдөх эрхийг хааж боох, нэр хүндийг нь унагах, харлуулах шаардлага байхгүй л баймаар.

Эргэн санавал, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно” гэж заасан буюу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилох агуулгаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг явцууруулсан гэж үзэх үндэслэлтэй хэмээн дүгнэж, түдгэлзүүлснийг УИХ хүлээн зөвшөөрч 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар уг заалтын “нэг удаа” гэснийг хасаж Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээ авч байжээ.
Гэтэл УИХ-аас Монгол Улсын шүүхийн тухай хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн найруулахдаа 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийг “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн томьёоллоор баталсан байна.
Үүнтэй холбогдуулан Үндсэн хуулийн цэц УИХ-аас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэсэн заалтын “… зөвхөн нэг удаа…” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэх асуудлаар цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн.
Угаас Үндсэн хууль нь хууль тогтоомжийн суурь эх сурвалж бөгөөд бусад бүх хууль түүнд нийцсэн байх учиртай.
Нэгэнт үүссэн эрх зүйн энэ маргааныг Үндсэн хуулийн цэц эцэслэх нь цаг хугацааны л асуудал. Түүнээс бус “хэвлэлээр бичүүлээд” байгаа шиг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах “хуралдаан” огт биш. Тийм эрх зүйн үндэс ч байхгүй. Үүсээд буй маргаан нь бүрэн эрхийн хугацааг сунгах асуудал бус Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан хүн дахин нэр дэвших эрхийг нээх, эсвэл үл нээх л агуулга. Магадгүй Үндсэн хуулийн цэц 2016 оны дүгнэлтээ бататгаад Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан хүн дахин Ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлэх эрхийг нь нээлээ гэхэд Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа шууд сунгагдчихлаа гэсэн үг биш. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн олонхийн саналаар л шийдэгдэх асуудал.

Ийм байхад элдэв янзын хардлага, сэрдлэг агуулсан мэдээллийг “сошиалд сэвүүлж”, нийгмийн сэтгэлзүйгээр наадах хэрэг юун. Хэн нэгний явуургүй хувийн тоглолт, явцуурсан худал тайлбарууд нь эцэстээ шүүх засаглал руу хүн бүр шүлсээ нулимах талбар болглож буй нь харамсалтай.

А.Баярмаа

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.