Төрийн соёрхолт дуучин Д.БОЛД өөрийн фенүүдийн хайр, хүндэтгэлийн хариу болгож нийгэмд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болжээ.

Тэрбээр өөрийн санаачилгаар хүүхэд багачуудын сурч боловсрох орчныг дэмжих зорилгоор цэцэрлэг барьж, нийслэл хотдоо бэлэглэх гэж байгаагаа мэдэгдсэн байна.
“Энэ нийгэмдээ илүү сайн сайхныг түгээцгээе” хэмээн уриалсан түүний энэхүү санаачилга олон нийтийн талархлыг хүлээгээд байна.
https://www.facebook.com/share/v/1EaqBbjRwG/?mibextid=wwXIfr
Хүүхдийн боловсрол, хөгжлийг дэмжсэн уг төсөл нь хувийн хэвшлийн нийгмийн хариуцлагын үлгэр жишээ ажил болохыг онцолж байна.

