Монгол Улсын Гавьяат жүжигчин, нэрт дуучид болох Т.Ариунаа, Б.Сарантуяа нарыг Монгол Улсын төрийн дээд цол болох “Ардын жүжигчин” цолоор шагнахаар болжээ.
Тэд олон арван жилийн турш Монголын урлаг, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, уран бүтээлээрээ олон үеийн үзэгч, сонсогчдын хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид юм. Төрөөс тэдний урлагийн салбарт оруулсан хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлэн энэхүү эрхэм цолыг хүртээхээр болсон байна.
Төрийн дээд одон, медаль, цол хүртээх ёслол удахгүй болох бөгөөд шагнал гардуулах албан ёсны арга хэмжээний үеэр “Ардын жүжигчин” цолыг гардуулах юм.

