Дуучин О.Гантулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнагджээ.
Тэрээр баярын сэтгэгдлээ цахим хуудсаараа дамжуулан хуваалцахдаа:
“МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар та бүхэнтэйгээ хамтдаа шагнууллаа. Намайг усалдаг, урамшуулдаг, дэмждэг гэр бүлийнхэндээ, ажлын хамт олондоо, анд найзууддаа, дүү нартаа, ухаант иргэд та бүхэндээ гялайлаа. Монгол Улс мандан бадрах болтугай!” хэмээн бичжээ.
Түүний хөдөлмөр, уран бүтээлийг үнэлэн төрийн дээд шагналаар шагнасан явдалд баяр хүргэе.

