Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн охин Д.Зөөлөнсий өөрийн цахим хуудсаар дамжуулан аавынхаа талаар сэтгэлээ илэрхийлжээ.
Тэрээр “Миний аав яагаад гавьяат авахгүй байгаа юм бол?” хэмээн бичсэн нь олны анхаарлыг татаад байна.
Т.Дэлгэрмөрөн нь олон жилийн турш Монголын рок, поп урлагт уран бүтээлээ туурвиж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчдийн нэг юм.

