Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

    07/06/2025

    Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

    07/06/2025

    Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

    07/04/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Түүх: Байгаль дэлхийг сүйтгэн хор тавьж ан агнахыг чангалан цаазалсан тухай Богд эзэн хааны нэгэн зарлиг
Фото

Түүх: Байгаль дэлхийг сүйтгэн хор тавьж ан агнахыг чангалан цаазалсан тухай Богд эзэн хааны нэгэн зарлиг

coolBy cool05/10/2019Updated:05/10/2019Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Монголчуудын газар нутаг нь цаг уур, мал аж ахуйтай хүйн холбоотой юм. Нүүдэлчин бидний амьдралын хэв, маяг, аж төрөх ёс нь эрхэлж буй аж ахуйтайгаа бүх талаар зохилдож байдаг. Үүний нэгэн адил ан агнуур нь бэлчээр, цаг уур, гол устай өөрөөр хэлбэл байгаль дэлхийтэй хүйн холбоотой. Ийн амьдарч ирэх явцад ан гөрөө хийх арга барил, түүнтэй холбоотой байгаль хамгаалах зан үйл, ёс заншил, уламжлал бүрэлдэн тогтож үеэс үед уламжлагдан ирсэн байна.

Ан гөрөөлөн монголчуудын уламжлал нь газар нутаг, уул ус, ой мод, ан амьтан ургамлыг хайрлан хамгаалж, амьдрал ахуйдаа тухайн хэрэглээний шаардлагад тохируулан хүмүүн хийгээд байгаль орчиндоо туйлын хор хохирол багатай хэрэглэх арга ухааныг сургаж байсан.

Монгол орон гадаад оронтой харилцахын хэрээр гадны соёл өргөнөөр дэлгэрч, үндэсний уламжлалтай зөрчилдөх байдал цөөнгүй гарч байсан байдаг. Тухайлбал, дэлхийн байгаль хамгааллын өдрийг тохиолдуулан VIII Богд эзэн хаанаас эх дэлхий, ан амьтанд хайрлан хамгаалж байхыг сурган лүндэн зарлигаа буулгасан сонирхолтой баримт Үндэсний төв архивын Түүхийн баримтын сан хөмрөгт цөөнгүй байдаг.

Тэдгээр баримтаас онцлон нэгэн баримтыг Та бүхэндээ сонирхуулж байна.

“Шавь боол Цэрэнчимэд, Гомбосүрэн, Цэдэнсоном сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь.
Шавь хошуудын гөрөөчин тайж ард үнэг, чононы зэрэг амьтанд санааны дураар оросын хор хэмээх бузар юм тавьж агнан олныг хувируулахыг нийтээр чангалан цаазлан зогсоох явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр толилохыг гуйх учир, эдүгээ Нийслэл Хүрээний Эрдэнэ шанзудба нарын газраас уламжлан Нийслэл Хүрээний өмнө зүгийн шавь нарыг захирах бүгдийн дарга нараас ойрноос шавь хошуудын гөрөөчин тайж ард хуучныг халж, орос улсын хор хэмээх бузар юмыг мах тос, гүзээнд хучиж хээр газар ил тавьсныг үнэг, хирс, чоно идээд нүд нь бүлтрэн, өр нь зутарч үхмүй. Гэрийн нохой идвээс тэдний нэгэн адил үхмүй. Зарим тавьсан хор нь салхи бороонд элэгдэж, газар дэлхийд шингэмүй. Тийнхүү хор өгч алсан амьтны махыг гэрийн нохой идвээс даруй үхэх ба шувуу, хулгана зэргийн амьтан идээд зайлан чадахгүй уг газарт үхэх бөгөөд хуучдын үнэнд энэхүү орос хор хэмээгч нүгэлт бузар муу зайгаар найруулсан нь гагцхүү амьтныг алах төдий бус ил хаяваас цагаан зүгийн тэнгэр хилэгнэж, аюул болгомой.

Нуур булаг, худаг усанд хаяваас ус ба өвс цөм хорын мөн чанарт болж идэж уугсдад яр, хамуу өвчин тэлж, ус ширгэх, харж үнэртвээс санаа ухаан муудаж, нүд сохормой. Биенд түрхвээс яр гарч, эдгэхгүй болмой хэмээн хэлэлцдэг зүйл буй агаад одоо энэ зүйлийн хор тавьсан газарт өвс гарах нь бага, хэрвээ ургаж гарваас тэр газрын аливаа мал аяндаа турж эцэх ба нүд бүлтрэх, толгой хавдах, хамуу хатги зэргийн өвчнөөр унаж сүйдэх нь нэн үлэмж болсныг үзвээс даруй хуучдын үг лавтайяа үнэний тулд тэрхүү хорыг дураар хэрэглэн явагчдыг эдүгээ даруй цаазлан зогсоож, дагаж явуулах ажааму хэмээх зэргээр өргөснийг сийрүүлэн тогтоон шийтгэж, заан тушаахыг эрж, мэдүүлэн иржүхүй. Шавь боолчууд хянан байцааваас, манай монголчууд язгуураас дөрвөн зүйлийн амьтанд итгэж, тэнгэрийн улирал, газрын шимийг дагаж амар жимрээр аж төрөн, албыг залгамжлуулсаар иржүхүй.

Хааяа үүний дотор гөрөөс агнаж, амь зуух нь буй боловч бууны зэрэг бус олон амьтанд хорлолгүй зүйлийг хэрэглэж, агнан явснаас бус энэхүү бузар хорыг хэрэглэж агнан явсангүй бөгөөд зарим нэгэн ядуу хоосон хүмүүн арга эрж, амь тэжээх нь хэдий чухал хэмээвч тийнхүү олныг хувируулах бузар хорыг хэрэглэж яахин болмой хэмээх байтугай тэрхүү хорыг ил хаяснаас тэнгэр луус хилэгнэн ундууцаж, гамшиг тавин басхүү дөрвөн зүйлийн малд зүйл бүрийн эмгэг тохиолдож, унаж сүйдэв. Хороор үхсэн амьтны махыг идсэн гэрийн нохой, хээрийн шувууны зэрэг олон зүйлийн амьтан үхмүй хэмээсэн зэргийг үзвээс манай монголчуудад үнэхээр харштай газар буй.
Эдүгээгээс чангалан цаазалж, зогсоохгүй болвоос муу суртал улмаар хөгжин газар оронд хэрхэн хохиролтой, харшлалтай зүйл дэгдээхийг болзвоос үл болохын тулд Дээдийн зарлигийг гуйж, үүнээс урагш шавь хошуудын тайж ард энэ зүйлийн бузар хорыг хэрэглэж бүрэлгэн сүйтгэх гэмийг нийтээр чангалан цаазалж зогсоогоод хэрвээ санааны дураар зөрчилхийлж хорыг тавих ба авч явахуй нь буй аваас зарлигаар цаазалсан зүйлийг санаатайгаар зөрчсөний ёсоор чангалан, нягтлан шийтгэж хүндэд залхаан цээрлэл үзүүлж, энэ мэт бүрэлгэн сүйтгэж, хувируулах гэмийг таслан ариутгасугай хэмээмүй. Болох ба үл болох явдлыг хичээнүйлэн нугалбар бичиж айлтгаад гуйх нь, Богд эзэн гэгээнээр толилж, заалхийлан сургаж, дагаж явуулах ажааму. Үүний тул хичээнүйлэн айлтгав.
Зарлигийг гуймой.
Гуйсан ёсоор болгож, маш чандлан цаазлагтүн.
(Богд эзэн хааны мутрын тэмдэг)

Олноо өргөгдсөний хоёрдугаар он зуны думдад сарын хорин” .

Энэхүү Богд хааны зарлигаас дүгнэж үзэхэд монголчууд бид эх дэлхийгээ хайрлан хамгаалах, хадгалах баялаг эртний уламжлалтай ард түмэн болох нь илэрхий байна. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэ сайхан соёлын өв уламжлалаа сайтар танин мэдэж хойч үедээ өвлүүлэн үлдээх нэн чухал байна.
Газар нутаг, ургамал, ус, ан амьтан, мал сүргээ хайрлан хамгаалж, үржүүлэн өсгөж, зохистойгоор ашиглаж ирсэн монголчуудын нүүдлийн соёл иргэншилийн өвөрмөц уламжлалт зан заншил нь дэлхийн бусад оронд аль нэг талаар сургамж туршлага болж болох юм.

___________________________________
МУҮТА, ТБА, ХА.173, Д.1, ХН.98, Б.1

Эх сурвалж: Архивын Ерөнхий газар

түүх чөлөөт цаг
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025

“БУСДЫГ ХУТГАЛААД ЗУГТСАН Т, М НАРЫГ ОЛЖ ТОГТООН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА”

07/04/2025

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.