Энэхүү аяны хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, аймгийн Хүүхдийн эрх хууль зүйн хороо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар, “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран сум бүрт өртөөчилсөн сургалтыг зохион байгуулж байгаа юм.
2019 оны 05-р сарын 26-ны өдөр Сүхбаатар суманд ээлжит сургалт зохион байгуулагдаж сургууль, цэцэрлэгийн багш, эцэг эхийн төлөөлөл хамрагдлаа. Тус арга хэмжээнд “Хүүхдийн эрх хамгаалал” төвийн захирал Д.Ундраа, “Харилцааны гайхамшиг” ТББ-ын тэргүүн, харилцааны доктор Н.Алтанцоож нар лекц тавьж хүүхдийн хөгжил, хамгаалал дахь эцэг эхийн оролцоог тодотгов.
Та хүүхдийнхээ хамгийн эхний, хамгийн ойрын тусгал учир зөв бүхнээр тэдэндээ үлгэр болж сайн хүн болгож өсгөж хүмүүжүүлцгээе.