Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026

    Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

    07/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Хаагдсан замуудын мэдээлэл
Фото

Хаагдсан замуудын мэдээлэл

coolНийтэлсэн: cool06/17/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төв аймгийн Лүн сумын нутагт энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, Төв аймгийн Баянхангай сумаас Лүн сум хүртэлх 110-113 км-т засмал зам цөмөрч, зорчих боломжгүй болсон тул ЗТХ-ийн сайдын тушаалаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 17-ны өдрийн 18 цаг хүртэл хязгаарласан.

Мөн Дундговь аймгийн Сайнцагаан сум чиглэлийн авто замын 64-75 дахь км-т үерийн усны улмаас зорчих хэсгийн хоёр талын хөвөө нийтдээ усанд угаагдаж, хучилтууд хэсэгчлэн эвдэрч, доогуураа усанд идэгдсэнээс тээвэрлэлт гүйцэтгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үүссэн тул Төв аймгийн Өндөр Довын уулзвараас Дундговь аймгийн Сайнцагаан сум хүртэлх зам, замын байгууламжийг түр хаасан.

Дээрх чиглэлүүдэд бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд замын нөхцөл байдал хүндрэлтэй байгаа учир “Авто зам, замын байгууламжийг түр хаах тухай” тушаалын хэрэгжих хугацааг сунгаж магадгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн амь, нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүйн тулд дээрх чиглэлүүдэд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна⁉️

Цаг агаартай холбоотойгоор замын нөхцөл байдал хүндэрсэн тул тээвэрлэлтийн үйл ажиллагаа, замын нөхцөл байдал хүндэрсэн тус өдрүүдэд Автотээврийн үндэсний төвийн “Шуурхай бүлэг”, Хөдөлгөөний удирдлагын төв, орон нутгийн автотээврийн төв, АЗЗА, Онцгой байдлын ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран ажиллаж байна. Түүнчлэн ЗТХЯ-ны АТБХЗГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Гантулга болон Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон нараар ахлуулсан баг бүрэлдэхүүн газар дээр нь ажиллав.

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн эдгээр өдрүүдэд Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс аймгаас Улаанбаатар хот чиглэлд тээврийн хэрэгслийн тээвэрлэлт гүйцэтгэж байсан 15 аж ахуй нэгжийн 27 тээврийн хэрэгслийн 1033 зорчигийг төв суурин газарт байршуулж, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Тус хүндрэлтэй нөхцөл байдалд зорчигчдыг шилжүүлэн суулгах зорилгоор Улаанбаатар хотоос 5 аж ахуй нэгжийн 16 тээврийн хэрэгслийг дайчлан гаргаж, зохион байгуулалт хийжээ.

сэрэмжлүүлэг
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026

Төв цэнгэлдэхийн суудалд хөлөө жийх ч зай алга

07/10/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.