Дөнгөж сая нийслэлйн БЗД-ийн Засаг даргын тамгын газрын дарга Амартүвшин албан өрөөндөө хутгалуулсан байна. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэжээ. Харин хүн хутгалсан этгээдийг цагдаагийн байгууллагаас саатуулан яг одоо мэдүүлэг авч байна. Энэ хэргийн талаар БЗД-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтнаас тодруулахад ийм явдал болсон нь үнэн. Одоогоор албаны хүмүүс ажиллаж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
Цагдаагийн байгууллагаас одоогоор уг хэргийг шалгаж байгаа юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.