Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

    07/03/2025

    Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

    07/03/2025

    Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

    07/03/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Д.Одсүрэн: Германы театрт гоцлол бүжигчин хийнэ гэдэг том боломж
Фото

Д.Одсүрэн: Германы театрт гоцлол бүжигчин хийнэ гэдэг том боломж

coolBy cool08/22/2019Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Өдгөөгөөс 12 жилийн өмнө авьяас чадвараараа шалгарч, Германы бүжигчдийн нүдэнд өртөж эх орноосоо мордсон хүү одоо Германы театр гоцлол бүжигчнээр ажиллаж байна. Түүнийг эх орондоо ирээд байхад нь цөөн хором ярилцлаа.

-Бүжигчний мэргэжил яагаад сонгох болов. Хэзээ бүжиглэж эхэлсэн бэ?

-Намайг Дагвын Одсүрэн гэдэг. Би Баянхонгор аймагт төрсөн. Баянхонгор аймгийн “Тэмүүжин” театрт хүүхэд байхаасаа бүжиглэж байгаад Хөгжим бүжгийн коллежид сонгодог бүжгийн ангид элсэж ороод 2003 онд төгссөн. Тэрнээс хойш Монголын дуурийн театрт бүжиглэж байсан. Тэр хугацаандаа маш олон балетын тэмцээнүүдэд явж тодорхой хэмжээний амжилтууд үзүүлсэн. Нуриев гэж хүний нэрэмжит тэмцээнд “Өсөх ирээдүйтэй бүжигчин” гэдэг шагнал аваад Герман компанитай гэрээгээр ажиллах эрх авсан. Тэр цагаас хойш өдийг хүртэл 12 жил Германд гурван театрт бүжиглэчихээд байж байна. Германы театруудад бүжиглэж байхдаа үнэхээр авьяаслаг, урлагийн төлөө явсан гайхалтай урлаг судлаачид болон уран бүтээлчидтэй ажилласан учраас маш их юм сурсан. Монголынхоо нэрийг Европын тайзнаа гаргаж яваадаа баярладаг.

-Германы театрт гоцлол бүжигчин хийдэг гэхээр үнэхээр үнэлэгдэж чаджээ?

-Ямар ч газар гоцлол бүжигчин хийнэ гэдэг сайхан боломж. Тэр компанийн бүхий л бүжигчдээс илүү байж байж гоцлол бүжигчин хийнэ.

-Тэнд бүжиглэнгээ янз бүрийн олон улсын тэмцээн уралдаануудад оролцдог уу?

-2007 оноос эхэлээд би тэмцээн уралдаанд оролцох мөрөөдөлгүй болчихсон. Яагаад гэхээр тэмцээнд ороод юм сураагүй. Тэнд жинхэнэ тогоонд нь чанагдаад, нэмж шинэ зүйл сурах нөхцөл ховорхон гардаг.

-Чамаас өөр дэлхийн тайзанд бүжиглэж байгаа монгол бүжигчин байна уу?

-МУГЖ Д.Алтанхуяг ах байгаа. Одоо АНУ-д ажиллаж байгаа байх. Германд бүжигчнээр сургууль төгссөн хоёр гурван хүүхэдтэй таарсан.

-Германы компанитай гэрээ байгуулж ажилладаг юм байна. Тодорхой шаардлага шалгуур тавьдаг байх тийм үү?

-Тэгэлгүй яахав. Тэр компаниуд тодорхой хэмжээний стандарттай. Иймэрхүү чадвартай бүжигчин авна гэсэн дүрэмтэй. Миний хамгийн сүүлд таван жилийн гэрээтэй ажилласан “Ballet am Rhein”  гээд Дюсельдорф, Дюсельбург гээд хоёр хотод тоглолт хийдэг. 50 гаран бүжигчинтэй. Тэнд хүүхдүүдийг сонгож авахдаа цаанаасаа төрмөл авьяастай хүүхдүүдийг авдаг. Тэдний нэг болж сонгогдсондоо би азтай хүн.

-Монголдоо ямар ажлаар ирсэн бэ?

-Би Монголын Дуурийн театрт Португалийн бүжиг дэглээчийг авчираад бүхэл бүтэн сарын сургалттай, тавилттай бүжгэн жүжгийн сургалт хийлгэсэн. Европын бүжгийн хөгжлөөс бага ч гэсэн нэвтрүүлсэн гэж бодож байна. Би монгол хүн хэвээрээ. Бүжигчин болж урлагийн мэргэжил эзэмшсэн болохоороо Европт очиж ажиллаж амьдарч байгаа. Цаашдаа сурч мэдсэн зүйлээ Монголдоо аль болох авчирч, залуу бүжигчдэд зааж  сургах юмсан гэж боддог. Монголдоо суурин амьдрана гэж бодохгүй байна. Эндээ ч бүжиглэнэ. Европдоо ч бүжиглэнэ. Цаашшлаад Тайландад бүжиглэх санаатай байна. Дэлхийн хаана бүжиглэхийг хүсч байна тэр бүгдэд бүжиглэнэ. Сурах зүйл маш их байна.

-Хамгийн том зорилго чинь юу вэ?

-Хамгийн том зорилго маань мундаг бүжиг дэглээч болох. Дэлхийн ямар ч том бүжгийн компани бүжгэн жүжгийг тэдэн удаа  тоглоно гэсэн хуваарьтай байдаг. Манай компани жилд 100 тоглолт хийнэ гэхэд 4 юм уу 5 том балетын нээлт болдог. Тэр балетуудыг маш олон алдартай бүжиг дэглээчдийг авчираад тавиулдаг. Бүжиг дэглээчдийг яаж ажиллаж байгааг харахад үнэхээр гайхалтай. Тиймээс бүжиг дэглээчийн ангид ажлынхаа хажуугаар суралцаж байгаа. Бүжигчин хүн сэтгэлзүйн хувьд маш хатуу чанга байж юу ч гэж хэлж байсан хүлээж аваад явах ёстой.

-“Театр оскар гэж шагнал хүртэж байсан талаараа ярихгүй юу?

-“Театр оскар” гээд Зүүн Европын орнуудад ихэвчлэн болдог. 2012 онд тэр шагнал гардуулах ёслолд би гоцлол бүжигчний номинацид нэр дэвшээд энэ төрлөөр театр оскарын шагнал авсан. Уран бүтээлчдийг бүтэн жилийн хөдөлмөрөөр нь үнэлж, бусад өөр компаниудын гоцлол бүжигчидтэй харьцуулж байж тэр шагналыг өгдөг. Энэ шагналыг авсандаа их баярладаг.

-Монголдоо олон жилийн дараа ирэхэд ямар санагдав. Өөрчлөгдөж үү?

-Би гурван жилийн өмнө ирсэн. Гурван жилийн хугацаанд үнэхээр өөрчлөгдсөн байна. Гайхалтай барилгууд баригдсан байна. Гудамжинд явж байхад хаана яваагаа ч мэдэхгүй байх жишээтэй. Танигдахын аргагүй гайхалтай өөрчлөгджээ. Монголчууд тэгэхээр хөгжиж байна. Хүмүүс нь соёлтой болчихож. Гэрлэн дохиогоороо гарч байна. Би гэрлэн дохиогүй газраар гарах гээд зогсож байтал тэнд хүмүүс гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан. Түүнийг хараад маш их баярласан. Миний эх орон, гадны орнуудаас дутахгүй хөгжиж байна.

Б.БУРМАА

Эх сурвалж: Zaluu.com

урлаг соёл
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

О.Сийлэгмаа: Бусдын биед халдах завгүй явна

07/03/2025

Боловсролын зээлийн сангийн ажлын албаны дарга О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн байранд бусдыг зоджээ

07/03/2025

Хурдан морины уралдааны үеэр найман настай эрэгтэй хүүхэд мориноосоо унаж, нас баржээ

07/03/2025

Орхон аймгийн Боловсролын газрын дарга О.Ариунгэрэлт ажилчдаа зодож танхайрчээ

07/03/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж, амь насаа алджээ

07/03/2025

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.