Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

    05/09/2025

    Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

    05/09/2025

    Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

    05/09/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Дорнод аймгийн Халх гол суманд ТАЗ ажиллалаа
Фото

Дорнод аймгийн Халх гол суманд ТАЗ ажиллалаа

coolBy cool08/27/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Дорнод аймгийн төрийн байгууллага, төрийн албан хаагчдад зөвлөн туслах, үйл ажиллагаатай нь танилцах зорилгоор Төрийн албаны зөвлөлийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Төрийн албаны тухай хууль сурталчилж, холбогдон гарсан дүрэм, журмыг танилцуулж, “Санхүүжилт шаардахгүйгээр ажил сайжруулах боломж”, “Сэтгэлзүйн удирдлагын зарим асуудал”, “Төрийн албаны шинэчлэлт” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

Сургалтыг Дорнод аймгийн төвд болон Халхгол, Хэрлэн суманд зохион байгуулсан бөгөөд ЗДТГ-ын болон Засаг даргын харьяа агентлаг, төрийн байгууллагуудын удирдах, гүйцэтгэх зэрэг төрийн албан хаагчдийн төлөөлөл оролцлоо.

“Шинэ сум” төсөл хэрэгжиж, шинэ орчинд ажиллах төрийн албан хаагчид өөрсдөө шинэчлэлийг үлгэрлэж, хандлага, соёл, ажлын арга барил, ажлын бүтээмжээ өөрчлөхийг зөвлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилга, бүх талын дэмжлэгтэйгээр Халгол суманд шинээр баригдаж байгаа сум дундын бүтээн байгуулалт буюу “Шинэ сум” төслийн хэрэгжилтийн явцыг төслийн гүйцэтгэгч “Их Модун” компаний захирал Б.Цогтсэргэлэн танилцууллаа.

Маш богино хугацаанд, орчин үеийн  стандартын шаардлага хангасан, “Шинэ сум” төсөл амжилттай хэрэгжиж байгаад иргэдийн сэтгэл хангалуун байна.

Халх голын ялалтын 80 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх хүрээнд хамтарсан үзэсгэлэн, уран сайхны болон баримтат кино, ном зохиол гаргах, түүхэн хөшөө дурсгалуудыг сэргээн засварлах, шинээр барих зэрэг бүтээн байгуулалтын ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

Халхын голын дайны үеийн авто машин, техник хэрэгслийг сэргээн засварлаж иргэд, хүүхэд залуус, олон нийтэд таниулах техникийн үзэсгэлэн гаргаж, Монгол дайчдын хөшөөний өмнө “Мөнхийн гал”-ыг бадраан ёслолын үйл ажиллагаанд ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн 36 дугаар армийн командлагч, дэслэгч генерал М.Я.Нурсулев, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Төрийн албаны зөвлөл, аймаг, орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Ажлын хэсэг Дорнод аймгийн Баянхошуу, Хавирга боомт дахь Хилийн цэрэг, Гааль, Татвар, Мэргэжлийн албад, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Ерөнхий боловсролын “Хан-Уул” цогцолбор сургууль, 12 дугаар цэцэрлэг, “Дорнод нийтийн аж ахуй” ОНӨААТҮГ, Хилийн цэргийн анги бусад байгууллагын үйл ажиллагаатай танилцав.

Мөн ажлын хэсэг Дорнод аймгийн иргэдээс төрийн байгууллагын үйл ажиллагаа, ажил үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг авлаа.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Сураг алдарсан Б.Батмаа манай дуранд

04/30/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Зуны хамгийн эхний эвент, хамгийн COOL мэдрэмж IN DA HUREE

05/09/2025

Амиа хорлох гэж байсан иргэнийг аварчээ

05/09/2025

Фото: Монгол цэргүүд өнөөдөр Москва хотноо ёслолын жагсаалаар алхана

05/09/2025

Мод тарихдаа үндэсний үйлдвэрлэгчийн бордоог хөнгөлөлттэй үнээр авч болох нь

05/08/2025

“Татар“ хамтлагийн дуучин Д.Мөнхчулуун нэрээ өөрчилж, Д.Мөнхчулуунтатар болгон УБЕГ-т бүртгүүлжээ

05/08/2025

ДЭД ХУРАНДАА Э.БИЛЭГСАЙХАН МОНГОЛ ЦЭРГҮҮДИЙГ КОМАНДЛАН АЛХАНА

05/08/2025

“1984” ПОСТДРАМЫН ЖҮЖИГ ДАХИН ТАЙЗНАА

05/07/2025

Төр дэмжихийг хүсэхгүй бол “сонин уншдаггүй улс” гэдгээ зарлачих

05/07/2025

Модель С.Төгсийн нандин агшин

05/06/2025

“Icetop” хамтлагийн ахлагч Eyescool буюу Б.Оргил-Эрдэнийг эцсийн замд нь үдлээ

05/05/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.