Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

    05/16/2025

    О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

    05/16/2025

    Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

    05/16/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“Жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийг хүндрүүлсэн амьсгалын тогтолцооны өвчнүүд, яаралтай авах арга хэмжээ, зөвлөмж” Сэдвээр цахим хурал боллоо
Фото

“Жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийг хүндрүүлсэн амьсгалын тогтолцооны өвчнүүд, яаралтай авах арга хэмжээ, зөвлөмж” Сэдвээр цахим хурал боллоо

coolBy cool08/19/2019Updated:09/06/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ЭХЭМҮТ-ийн ТСА нь ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэр, ЭМС-ын тушаалыг хэрэгжүүлэх үүднээс эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилгоор “Жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийг хүндрүүлсэн амьсгалын тогтолцооны өвчнүүд, яаралтай авах арга хэмжээ, зөвлөмж” сэдвээр 08 дугаар сарын 16-ны өдөр цахим хурал зохион байгууллаа.
Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нээж, ЭХЭМҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Лхагвасүрэн “Жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийг хүндрүүлсэн амьсгалын тогтолцооны өвчнүүдийн эмнэлзүйн онцлог, ялган оношлогоо, эмчилгээ, яаралтай авах арга хэмжээ, хяналт, зөвлөмж” сэдвээр онолын мэдээлэл хийж, “Амьсгалын тогтолцооны эмгэгийн шалтгаантай  эхийн эндэгдлийн 3 тохиолдлын товч танилцуулга”-ыг ТСА-ны эмч Ц.Отгонцэцэг, Уушгины хатгалгаа өвчнөөр эндсэн тохиолдолд  хийсэн сургамж, дүгнэлтийг Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын ЭТҮХ-ийн дарга С.Эрдэнэсувд, Архангай аймгийн НЭ-ийн Төрөх тасгийн эрхлэгч Н.Пүрэвдулам, УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн эмч М.Энхцэцэг нар танилцуулав.

Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүд, ТСА, СМЗТ-ийн эмч нар, Амаржих газрууд, УГТЭ, ГССҮТ, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Өмнөговь, Дорнод,  Хэнтий, Увс, Ховд аймгийн ЭМГ, НЭ-ийн удирдлага, чанарын албаны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч, зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтэн бүхий 120 хүн оролцов.

Эхийн эндэгдлийн тохиолдлын сургамж, дүгнэлтийг танилцуулсан эмч, мэргэжилтэн нар бусдыг алдаанаас сэргийлэхийн тулд тухайн нөхцөлд учирч байсан саад бэрхшээлтэй асуудал, томуу, томуу төст өвчний  дэгдэлтийн үед жирэмсэн эмэгтэй вирусын гаралтай амьсгалын замын өвчнөөр өвдөж, хүндрэх, амьсгалын дистресс хам шинж үүссэн хойно эмнэлэгт оройтож хандах тохиолдолд амь нас аврагдах боломж хомс байдаг талаар дурьдаж байв.
УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн эмч М.Энхцэцэг өвчний эмнэлзүйн онцлог, хөдлөл зүй, оношилгоо, түүнд тохируулан эмчилгээг өөрчилсөн байдал, байгуулага хоорондын уялдаа холбоо, эмнэлэг хоорондын тээвэрлэлт зэрэгт үндэслэн дүгнэлт хийж сургамж, зөвлөмж өглөө.
Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын ЭТҮХ-ийн дарга С.Эрдэнэсувд элэгний архаг үрэвсэлтэй эхийн элэг, уушгинд гарсан эмгэг судлалын шинжилгээний дүгнэлтийг танилцуулж, элэгний эмгэгтэй жирэмсэн эмэгтэйг онцгой анхаарч жирэмслэлтийг тээлгэх асуудлыг эрт шийдвэрлэхийн чухлыг онцоллоо.
Архангай аймгийн НЭ-ийн Төрөх тасгийн эрхлэгч Н.Пүрэвдулам тус аймагт өнгөрсөн хугацаанд шинээр санаачлан хийсэн ажлууд-жирэмсний зөвлөгөө өгөх кабинетад дотрын эмчийг бие даалган ажиллуулж эхэлсэн, эхийн  ноцтой хүндрэл, эндэгдлийн тохиолдол гарсан тасаг нэгжид явцын хяналт хийж, үр дүнг тооцон, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч байгаа талаар танилцууллаа.
Цахим хуралд идэвхитэй оролцсон эмч мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Монгол Улсаас Тайландын хаант улсад суугаа Элчин сайд Т.Амарсанаагийн эхнэр өндрөөс унаж нас баржээ

05/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нууц амрагийн дүрийг базагч Пунтик хуримын зар дуулгана

05/16/2025

О.Дөлгөөний экс нөхөр Очироо буруутан ганц хүн биш гэв

05/16/2025

Фото сурвалжилга: Ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүллээ

05/16/2025

Хаан банкны харилцагч 2.5 сая иргэний мэдээллийг зарна гэв үү

05/15/2025

Бусдыг залилсан танхай, мөрийтэй тоглоомчин Уундайн Болд гэж хэн бэ

05/14/2025

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тайлбар өгөхгүйн тулд хамгаалагч нараар “хана босгов”

05/14/2025

Б.Баасанхүү, Г.Болор-Очир нар хосоороо ДАШТ-д оролцох эрхтэй боллоо

05/14/2025

Малайз улсад болох шүүх хурлын товыг хойшлуулжээ

05/13/2025

МОНГОЛ УЛСЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА Ц.АМАРТӨГСИЙН ЁС ЗҮЙГҮЙ БАРИМТ

05/13/2025

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч ажилласан хэргээр шүүгдсэн З.Санждорж ламд 9.6 жилийн хорих ял оноов

05/12/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.