Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “матрын нулимс” унагана

    05/26/2025

    БНСУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй Б.Хурцыг Тайваньчууд хүлээн зөвшөөрөх үү?

    05/26/2025

    Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

    05/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэвшил гарч байна
Фото

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэвшил гарч байна

coolBy cool08/26/2019Updated:09/07/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица тэргүүтэй албаныхан өнөөдөр Нийслэлийн “Хүрээ” амаржих газар буюу хуучинаар II-р төрөх эмнэлэгт ажиллаж, ДЭМБ-ын санхүүжилтээр хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, тэднийг эсэн мэнд амаржуулахад зориулагдсан, өндөр намыг нь тохируулж болдог төрөхийн 4 орыг ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудад хүлээлгэн өглөө.




Мөн тус амаржих газарт “ИМЖ” эхийн асаргааг нэвтрүүлсэн туршлагатай нь танилцсан юм. 2014 оноос “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”-ийг улсын хэмжээнд  хэрэгжүүлсний үр дүнд 2016 оноос хойш УБ хотын эрт нярайн эндэгдэл буурч нэг оронтой тоо руу шилжсэн, мөн дутуу нярайн амьдрах чадварыг дээшлүүлдэг “ИМЖ” эхийн асаргааг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ Дэлхийн хүн төрөлхтөн  нийтээрээ Эх, хүүхэд, эмэгтэйчүүдийн, болон нийт иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. 2015 онд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн дэлхийн 9 орны нэг болсон.  Одоо бид Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилтын гол уриа нь “Хөгжлөөс хэн ч үлдэх, хоцрох ёсгүй” гэсэн зарчимтай бөгөөд “Хүн төвтэй хөгжил”-д хөл нийлэн алхаж байгаа нялхас, хүүхэд, өсвөр үе, идэр нас, нөхөн үржихүйн насны болон настангуудыг бүгдийг хамруулан сайн сайхан амьдруулах гэсэн зарчимтай агаар нэгэн байгаа юмаа.

Монгол Улс дээрх зорилтыг биелүүлэх, ард иргэдийнхээ сайн сайхан байдлыг хангах зорилгоор олон чухал арга хэмжээ авч байгаагийн нэг нь  МУ-ын Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” Үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан билээ.

Бид эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд олон салбарын хамтын ажиллагааг чиглүүлэн, өөрсдийн ур чадвараа дайчлан, чанартай тусламж үйлчилгээг чин сэтгэлээсээ үзүүлж байж тогтвортой хөгжлийн зорилтоо амжилттай биелүүлж, өмнөх амжилтаа бататгаж чадах юмаа гэв.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “матрын нулимс” унагана

05/26/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр “матрын нулимс” унагана

05/26/2025

БНСУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй Б.Хурцыг Тайваньчууд хүлээн зөвшөөрөх үү?

05/26/2025

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

05/23/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

05/22/2025

Desant бүл нэмнэ

05/22/2025

Ж.Хатанбаатарыг эрх бүхий албан тушаалтан, жолооч нарынх нь хамт хойшлуулшгүйгээр баривчиллаа

05/22/2025

Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

05/22/2025

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.