Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    БНСУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй Б.Хурцыг Тайваньчууд хүлээн зөвшөөрөх үү?

    05/26/2025

    Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

    05/23/2025

    НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

    05/22/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрүүл мэндийг хамгаална
Фото

Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрүүл мэндийг хамгаална

coolBy cool08/26/2019Updated:09/07/2019Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын гуравдугаар төв эмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян”-ы хүрээнд эмч, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх болон хяналтыг сайжруулах, тэдний гэр бүлийн гишүүдийн эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлж, шалтгаан нөхцөлийг бууруулах зорилгоор ”Эмч, эмнэлгийн мэргэжилтний  эрүүл мэндийг дэмжье, хамгаалъя” сэдэвт өдөрлөгийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хавдар судлалын үндэсний төв, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Тус өдөрлөгөөр хүрээнд эмнэлгийнхээ эмч, ажилчдыг Зүрх судас, Мэдрэл, Хоол боловсруулах, Бөөр, Уушги, Чих хамар хоолой, Нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүд, цээжний хөндийн мэс засал, хүзүү толгойн мэс заслын эмч нартай хамтран нийт 294 ажилтныг үзлэг, зөвөлгөө, оношилгоонд хамруулж, лабораторийн шинжилгээ, хэвлийн хэт авиан оношилгоо, цээжний рентген оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг, бамбайн хэт авиан оношилгоо, эмэгтэйчүүдийн цитолог шинжилгээ, ясны сийрэгжилтийн шинжилгээ, амны хөндийн үзлэгт нийт давхардсан тоогоор 830 ажилтныг тус тус хамрууллаа.

Тус өдөрлөгийн үеэр нийт ажилчдад эрүүл амьдралын зөв дадал зуршлыг хэвшил болгохыг уриалж, 5 төрлийн 600 ширхэг гарын авлага, зөвлөмжийг тарааж эмч, ажилчдын гэр бүлийн 125 хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулсан бөгөөд Эмнэлгийн захиргаа, Зөвлөх поликлиникийн тасгаас дэмжин туслах үйлчилгээний албадын 2 ажилтны хүүхдэд Барилгын политехник коллежийн “Машин механизм, засварын анги”-д суралцах эрхийн бичгийг гардуулан өглөө.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025

О.Саранхүү шүүгч төрсөн эгчийнхээ охин Номинзаяаг арын хаалгаар шоунд авч үлдсэн үү

05/20/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

БНСУ-д хүлээн зөвшөөрөгдөөгүй Б.Хурцыг Тайваньчууд хүлээн зөвшөөрөх үү?

05/26/2025

Я.Содбаатар: Шинэ Ерөнхий сайдын томилгоо хаана ч яригдаагүй

05/23/2025

НҮДНИЙ БОЛОР ЦАЙХ ЭМГЭГТЭЙ АХМАДУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДАЖ БАЙНА

05/22/2025

Улсын Аварга О.Хангайгийн эхнэр Н.Дэлгэртуяа Алдарт эхийн одонгоо гардан авлаа

05/22/2025

Desant бүл нэмнэ

05/22/2025

Ж.Хатанбаатарыг эрх бүхий албан тушаалтан, жолооч нарынх нь хамт хойшлуулшгүйгээр баривчиллаа

05/22/2025

Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нарыг АН-ын гишүүнчлэлээс хасчээ

05/22/2025

О.Дөлгөөн: Миний бие Одхүү овогтой Дөлгөөн одоогийн Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо байхгүй

05/21/2025

Фото: Залуусын “Огцрох амархан” жагсаал найм дахь өдрөө үргэлжилж байна

05/21/2025

Б.Сэтгэлтүвшинг ажлаас нь халжээ

05/21/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.