Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

    07/02/2025

    Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

    07/02/2025

    Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

    07/02/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Хөвсгөл аймагт туршлага судлав
Фото

Хөвсгөл аймагт туршлага судлав

coolBy cool09/02/2019Updated:09/07/2019Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

2019 оныг Эрүүл мэндийн яамнаас “Инээмсэглэл-эерэг хандлага” уриаг дэвшүүлж, “Эрүүл мэнд -8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн. Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгаа Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын нийгмийн эрүүл мэнд, эх хүүхдийн тусламж үйлчилгээ, нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд гүйцэтгэсэн үйл ажиллагааны туршлагыг судлахаар Эрүүл мэндийн газрын 8 удирдлага, мэргэжилтний  бүрэлдэхүүнтэй баг 8-р сарын 28-наас 30-ны өдрүүдэд тус аймагт ажиллав.

Туршлага судлах ажлын  хүрээнд  Зоонозын өвчин судлалын төв, Аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг, Поликлиник, “Дэлгэрмөрөн” ӨЭМТ, “Гурван гал” ӨЭМТ, Эрүүл мэндийн газар, Их-Уул СЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Туршлага судлах багийг  Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга  М.Үүрийнбаяр хүлээн авч  хэлтэс, төвийн дарга, мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан ба НЭМТ-ийн дарга Ж.Лхагвасүрэн, “Хөвсгөлийн хөгжил дэвшил” ТББ-ын тэргүүн Б.Лхагва нар үйл ажиллагааны танилцуулга, ололт амжилт,  үр дүнгийн  талаар сонирхолтой илтгэлүүдийг тавьлаа.

Ийнхүү  Хөвсгөл аймгийн туршлагыг судлаж, Зоонозын өвчин судлалын тусламжийг үзүүлэх бүтэц, зохион байгуулалт, Төрөх тасагт хэрэгжүүлж байгаа “Эх баригчын зөвлөгөө өгөх кабинет”, “Чөлөөт төрөлтийн өрөө”-ний үйл ажиллагаа, ӨЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эхчүүд эмэгтэйчүүдэд  мессежи хүргэх “Ээж” программ, ЭМГ-ын удирдлагуудын манлайлал, салбаруудын хамтын ажиллагаа ба нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд төрийн бус байгууллагын идэвхи оролцооны  туршлагыг өөрийн орон нутагт нутагшуулахаар урам зориг дүүрэн ирлээ.
Биднийг хүндэтгэж хүлээн авч, хөтөч болсон НЭМТ-ийн дарга Ж.Лхагвасүрэн, ЭТҮХ-ийн дарга М.Энхдалай, туршлагаасаа харамгүй хуваалцсан бүх эмч, ажилтнууддаа талархаж, улам их амжилтыг хүсч байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

07/02/2025

Наадмын 13 мянган тасалбар 10 минутын дотор зарагдаж дуусчээ

07/02/2025

Худалдагч эмэгтэйг зодож гэмтээсэн этгээдэд хойшлуулашгүй арга хэмжээ авч баривчиллаа

07/02/2025

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.