Сэлэнгэ аймаг халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн үзлэг оношилгоог 17 сум 6 тосгондоо амжилттай зохион байгуулж, хүн ардынхаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд онцгой анхаарч ажиллаж байгаа аймаг билээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэг болоод сумдын Эрүүл мэндийн төвүүдийг зөөврийн эхо аппарат, түргэн тусламжийн авто машин, хэрэгцээт техник тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Өнөөдөр аймгийн Засаг дарга Ш.Оргил Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвд 13 ширхэг зориулалтын шинэ орыг хүлээлгэн өгч парк шинэчлэлтэд нь дэмжлэг үзүүллээ. Энэхүү хөрөнгө оруулалт нь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын баг бүрэлдэхүүний хамтын ажиллагааны үр дүн юм.