Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Гэгээлэг мэдээ: Хавдар судлалын үндэсний төвд мах хандивлалаа
Фото

Гэгээлэг мэдээ: Хавдар судлалын үндэсний төвд мах хандивлалаа

coolBy cool09/26/2019Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Хавдар судлалын үндэсний төвөөс гаргасан тоон судалгаагаар улсын хэмжээнд хорт хавдартай хэмээн оношлогдсон 18 мянга гаруй иргэн бий. Дээрх хавдартай иргэдийн 6073 нь буюу 30 гаруй хувь нь өнгөрсөн жил хорт хавдраар өвчилсөн гэдгээ оношлогооны тусламжтай мэджээ. Үүнээс гадна 2017 онд хорт хавдрын улмаас 4003 хүн нас баржээ. Өөрөөр хэлбэл өдөр бүр 10-11 хүн хорт хавдрын улмаас хорвоог орхиж байгаа юм.


Ийнхүү манай улсад хорт хавдрын өвчлөл нэмэгдэж буйгаас Хавдар судлалын үндэсний төв ачааллаа дийлэхгүйд хүрч, хэвтэн эмчлүүлэгчийн дундаж ор хоног тав хоног болоод байгаа юм. Иймд дотоодын компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хорт хавдартай тэмцэх аянд нэгдэж эхэлжээ.
Өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр С.Болдбаатар захиралтай “Эрүүл Монгол Мах Эко” компанийн хамт олон Хавдар Судлалын Үндэсний төвд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн хоёр тонн үхрийн мах хандивлажээ. Хандивын махыг тус эмнэлгийн хоол үйлдвэрлэлд хэрэглэхээс гадна ХСҮТ-д олон жил ажилласан ахмад буурлууд, нийгмийн дэмжлэг нэн шаардлагатай ажилтнуудын ахуй амьдралд нь тус дэм болгон өгсөн байна. “Эрүүл Монгол Мах Эко” ХХК нь 110 гаруй ажилтантай бөгөөд мах боловсруулах үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг. Ийнхүү тус компанийхан монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг хорт хавдрын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэхийн зэрэгцээ бусад аж ахуйн нэгж, үйлдвэрүүдийг энэхүү сайн үйлст нэгдэхийг уриаллаа.

гэгээлэг мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.