Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Гучин найман настай ч арван наймтай мэт Сун Хэ Гю
Фото

Гучин найман настай ч арван наймтай мэт Сун Хэ Гю

coolНийтэлсэн: cool09/29/2019Шинэчилсэн:09/29/2019Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гучин найман настай ч арван наймтай мэт Сун Хэ Гю

Ази төдийгүй европын орнуудад ч ур чадвар, хөөрхөн царайгаараа алдартай СУН ХЭ ГЮ

Солонгосын хамгийн эрэлттэй, нэр хүнд нь өндөртэй тэрээр 1981 оны 11-р сарын 22-нд төрсөн бөгөөд 38 настай. “Зүрхэнд шингэсэн намар” (2000), “Бүгдийг нь” (2003), “Миний байшин” (2004),”Салхи үлээсэн тэр нэгэн өвөл” (2013) “Нарны үр сад” 2016 зэрэг кинонуудаараа Монголд төдийгүй дэлхий нийтэд алдартай билээ. 2017 онд түүнийг Forbes сэтгүүлээс “Korea Power Celebrity”  жагсаалтын 7 дугаар байранд бичигдсэн бөгөөд түүнийг  Солонгосын олон ангит киноны хамгийн алдартай жүжигчин хэмээн дэлхийн хүмүүс санал нэгтэй зөвшөөрч байна.

Сун Хэ Гю нь төрөхдөө өвчтэй төрсөн бөгөөд эмч нар түүнийг найдваргүй хэмээж байсан ч амьд үлдэж чадсан юм. Тийм учраас түүний эцэг, эх нь охиныхоо төрсөн өдрийг эдгэрсэн өдөр буюу 1982 оны 2 сарын 26 тэмдэглэдэг болжээ. Эцэг эх нь бага байхад салсан бөгөөд Сун  Хэ Гю-д ээжийнхээ гар дээр өссөн юм. Төрөлх нутгаасаа нүүж , Сөүлийн Гангнамын  сургуульд суралцах болсон  бөгөөд 10 жилийн багш нь түүнийг “хөгжилтэй, нийтэч, олон найзтай, найрсаг охин байсан” гэж дүрслэн ярьсан байдаг. Сурагч байхдаа уран гулгалтаар хичээллэдэг байсан ч 8 дугаар ангид байхаасаа спортоо орхисон байна. Дараа нь “Sejong” их сургуульд үргэлжлүүлэн суралцжээ.

1996 онд буюу 14 настай байхдаа сурагчдын дүрэмт хувцасны модель сонгох шалгаруулалтанд оролцож түрүүлсэн бөгөөд дунд сургуулийн хүүхдүүдийн дүрэмт хувцасны модель болж байв. Хамгийн анх “First Love” хэмээх телевизийн олон ангит кинонд тоглож олонд танигдаж эхэлсэн бөгөөд драмын , инээдмийн олон кино болон жүжигт үргэлжлүүлэн урилга авч, гол болон туслах дүрүүдийг бүтээж эхлэсэн юм. 2000 онд “Зүрхэнд шингэсэн намар” хэмээх кинонд гол дүр бүтээсэн нь тун амжилттай болж, Солонгос төдийгүй Азид танигдаж байв. Түүний тоглосон романтик, мелодрам төрлийн кинонууд тун амжилттай болж хамгийн алдартай, нэр нөлөө бүхий Солонгосын жүжигчин нэрийг хүртсэн юм.

2003 онд “Бүгдийг нь” хэмээх кинонд тоглож түүний рейтинг 47.7% – иар өсөж байсан бөгөөд 2004 онд дуучин Rain – тэй хамтран “Миний байшин” кинонд тоглосоноор Азийн хамгийн алдартай Солонгос жүжигчдийн нэг болсон төдийгүй киноны дуу нь хамгийн алдартай Солонгос дуу болж байв. Тэрээр нэ хүндтэй болсон ч боловсролдоо илүү анхаарч Сан Франциско хотноо англи хэлний сургуульд суралцахаар явж 4 жил урлагаас хөндий амьдарч байжээ. Англи хэлтэй болсноор Европын кино салбарт хөл тавих боломж түүндолдсон юм.  2008 онд эргэн ирээд  жүжигчин Хён Бинтай хамтран хайрын тухай кинонд тоглож байсан тэрээр “The Grandmaster”  киноны туслах дүр бүтээж, Хятадын зах зээлд гарсан юм. Мөн Японы олон ангит кинонд эсрэг дүр бүтээсэн гэдэг.

2011 онд Солонгосын хамгийн царайлаг, сайхан бүсгүйгээр түүний нэрлэж, Атланта, Нью-Йорк, Бонус Айрес, Парис, Бразил , Недарланд зэрэг томоохон улсуудын зар сурталчилгаа, брэндийн нүүр царай болжсоноор Европчуудын дунд мөн нилээд алдаршжээ. Мөн Францын “Effigies” – ын сурталчилгаанд тоглосон бөгөөд европын зах зээлд гарсан анхны ази эмэгтэй болж байв. Мэдээж Солонгосын хамгийн алдартай брэндүүдийн нүүр царайгаар Сун хэ гю ажиллаж байсан бөгөөд өөрт орсон бүхий л ашгийнхаа тодорхой хувийг хүүхдийн байгууллагад хандивлаж байжээ.

2014 онд тоглосон  “My Brilliant Life” ашиг орлогоороо тэргүүлж байсан бол  2015 онд Хятадын “The Queens”  хэмээх кинонд тоглож мөн амжилттай болсон байна. Харин 2016 онд тоглосон “Нарны үр сад” олон ангит кино нь түүнийг дэлхийд алдартай Солонгос жүжигчин гэдгийг дахин харуулсан бөгөөд Солонгос улсад 41.6% , Ази тивд хамгийн их үзэгчтэй кино болсон төдийгүй дэлхий даяар 2.5 тэр бум хүн энэхүү киног үзсэн байна. Тухайн ондоо ” KBS Drama Awards ” -аас хамтран тоглосон Song Joong-ki – тай хамт шагнал хүртсэн юм.

Сун Хэ Гю, Сун Жүнги, 2016 онд” Нарны үр сад”  драмаар учирч киноноосоо хойш үерхэж эхэлсэн бөгөөд солонгосын алдартай хосуудын нэгт нэрлэгдэж байсан. Хосууд  2017 оны 10 сард гэрлэж  байсан боловч өдгөө 1 жил 8 сарын дараа салах болсноо зарлаж том сенсацыг тарисан билээ..

Тэрээр 1998-2019 он хүртэл Солонгос, Хятад, Азийн олон Авардс, шагнал гардуулах ёслолд нэр дэвшиж, шилдэг жүжигчин, шилдэг кино, хамгийн алдартай жүжигчин, хамгийн эрэлттэй жүжигчин хагмийн өсөх ирээдүйтэй жүжигчин гэх мэт бүхий л шагналыг хүртсээр ирсэн ДЭЛХИЙН жүжигчин бүсгүй билээ.

Мөнхийн залуу үзэсгэлэн гоо  СУН ХЭ ГЮ-ийн сүүлийн үеийн зургуудаас

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.