Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Ж.Ариунжаргал анхны гоёмсог дуугаараа олныг уяраана
Фото

Ж.Ариунжаргал анхны гоёмсог дуугаараа олныг уяраана

coolНийтэлсэн: cool10/29/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын рок попын ертөнц шинэ өнгийг нэмсэн бүтээлээр бүл нэмээд удаагүй байгаа билээ. Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд “Зүүдний хаалган дээр” шинэхэн клипээ цацаж, олон залуусыг зүүдний ертөнцөөр гайхалтайгаар аялуулсаар байна.  Тэрбээр өөрийн шинэ уран бүтээлээ олны хүртээл болгоод зогсохгүй залгамж үе болсон залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллаж буй.

Түүнийг “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхэж байгаа талаар өмнө нь дуулгаж байсан билээ.

Тэгвэл  “The Voice of Mongolia” шоунд түүний багт байсан Ж.Ариунжаргалын “Тал нутгийн охин” хэмээх содон нэртэй шинэ дуугаараа өнөөдрөөс FM сонсогдын сонорыг мялаагаад эхэлжээ. Уг дууны аяыг Д.Болд, шүлгийг Quiza зохиосон байна. 

Тал нутгийн охин дууг “The Voice of Mongolia” шоунд оролцож байхад нь Ж.Ариунжаргалд дуучин Д.Болд зөвхөн түүнд зориулан бүтээж, өгсөн дуу юм. Финалын шатанд хэрвээ багтсан бол тус шоуны тайзнаа эгшиглэх байсан гэдэг. Энэ талаар “Би энэ хүртэл явсандаа харамсахгүй байна. Зүгээр нэг юманд харамсаж байна. Тэр нь юу вэ гэхээр хоёр сонгогдсон хүн нь шинэ дуугаа дуулах эрхтэй болно. Миний тэр дуулах дуу болохоор Д.Болд ахын зохиож өгсөн бүр үнэхээр гоёмсог, хэний ч санаанд оромгүй маш гоё дуу байсан. Би түүнийг дуулахыг үнэхээр их хүссэн. Гэхдээ мэдээж юм санаснаар болдоггүй, би та бүхэнд тэр дуугаа хүргээгүй дээ л хамгийн их харамсаж байна. Гэхдээ миний өмнөөс харамсаад хэрэггүй шүү, би өөрөө яагаад гэвэл харамсахгүй байна. Би хэзээ ч дуулахаа зогсоохгүй” хэмээж байсан удаатай. Ийнхүү өөрийн дуулахыг хүсэж байсан гоёмсог дуугаа 100 хувь амьдаар бүтээж, тун удахгүй клипийг нь үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.

Дашрамд сонирхуулахад, Ж.Ариунжаргал нь Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн охин. Түүний ээж нь хөгжмийн бүжгийн коллежийн ятга хөгжмийн багш. Ийнхүү урлагийн гэр бүлээс гаралтай гайхалтай хоолойтой түүнд Төрийн соёрхолт Д.Болд “Тал нутгийн охин” дуунд нь ятга хөгжмийн эгшгийн гайхамшгийг илүүтэй мэдрүүлэхээр  аялгууг нь зохиосон байна.

 

урлаг соёл
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.