Нараяна Редди хэмээх энэхүү Энэтхэг эр хоёр жилийн өмнөөс Youtube дээр өөрийн ‘Grandpa Kitchen’ сувгийг нээж гарын доорх материалаар хэрхэн хоол хийхийг заах болжээ. Тэрбээр хийсэн хоолоороо өнчин хүүхдүүдийг дайлдаг бөгөөд өдгөө түүнийг зургаан сая хүн дагаж байгаа юм. Түүний бичлэгийг үзсэн хүмүү зарим тохиолдолд хоолны материал өгдөг байсан юм.
Харамсалтай нь сайхан сэтгэлт өвөө 73 насандаа өөд болсон бөгөөд түүний энэхүү сайхан сэтгэл, үйл хэргийг Энэтхэгчүүд мартаагүй санан дурссаар байгаа аж.