АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын лицензийг нь эзэмшдэг “Miss Universe” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийн эзнээр мисс Б.Гүнзаяа тодорчээ. 2018 онд загвар өмсөгч Д.Долгион эх орноо төлөөлөн анх удаа тус тэмцээнд оролцож байсан бөгөөд манай улсаас хоёр дахь удаагаа ийнхүү шилдэг оролцогчоо явуулах гэж байна. Энэ тухай мисс Б.Гүнзаяа өөрийн цахим хуудаснаа
‘Miss Universe буюу Ертөнцийн мисс тэмцээн нь дэлхийд чансаагаараа 1 дүгээрт ордог дэлхийн гоо бүсгүйн тэргүүн тэмцээн билээ. 68 жилийн түүхт “MISS UNIVERSE” тэмцээнд хоёр дахь удаа Монгол бүсгүй буюу миний бие өрсөлдөхөд бэлтгэлээ базаасаар байна.
68 дахь удаагийн ‘MISSUNIVERSE-2019’ тэмцээн албан ёсоор Америкийн нэгдсэн улсын Атланта хотод дэлхийн 1,5 тэрбум үзэгчдийн өмнө, 90 гаруй улсын гоо бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн алхаж эх орноо бахархалтайгаар таниулан сурталчилж хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг хүлээж аваад байгаа билээ.
Монгол хэмээх нэрийг дэлхий даяар 190 гаруй оронд шууд дамжуулагдах хариуцлагатай, гайхалтай шалгуурт бэлдэж миний бие эх орноо төлөөлөн явах эрхэм үүргээ ухамсарлан мэргэжлийн хуваарийн дагуу зөвлөгч, дэмжигч байгууллагууд, багш, баг хамт олны хамт шаргуу бэлдсээр байна. Тэмцээнийхээ тухай сонирхолтой мэдээ мэдээлэл, бэлтгэл, үйл явц, хийж буй ажил, санаа санаачилгууд болон өөрийн үзэл бодлоо энэхүү хуудсаараа давхар та бүхэнтэй хуваалцах болно.
Монгол улсаа бахархалтайгаар мандуулъя’ хэмээн бичжээ.
Мисс Б.Гүнзаяагын гаргаж байсан амжилтуудаас дурьдвал:
1. Герман улсад болсон Miss Intercontinental 2014 тэмцээн
2. ОХУ-д болсон Miss Beauty 2015 тэмцээний гуравдугаар байр
3. Турк улсад болсон Photo Model of the World 2016 тэмцээнд гуравдугаар байр, Miss Elegance шагнал
4. БНХАУ-д болсон Miss Leisure World 2016 тэмцээнд Miss Exotic шагнал, “Авьяаслаг мисс” номинациийн тэргүүн байр
5. БНХАУ-д болсон Miss City Tourism World 2016 тэмцээний Тэргүүн байр, Best Image шагнал
6. Дэлхийн аялал жуулчлалын элч мисс 2018 тэмцээнээс дөрөвдүгээр байр, Эко видео, Шилдэг усны хувцастай мисс, Сошиал медиа номинацийн эзэн
7. Дэлхийн бяцхан мисс 2017 тэмцээний Олон улсын шүүгч
8. Дэлхийн фотомодель 2017 тэмцээний Олон улсын шүүгч
9. Miss Globe 2018 тэмцээний Шилдэг үндэсний хувцастай мисс, Youtube-ийн хамгийн өндөр хандалттай мисс шагнал
10. 11 дэх удаагийн Азийн кино наадмын Шинэ дүр төрх шагналыг тус тус хүртэж байсан юм.
Эх орноо төлөөлөн ‘Miss Universe’ тэмцээнд оролцох мисс Б.Гүнзаяагын зургуудаас хүргэж байна.