Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Монгол улсын хэмжээнд 42 822 сурагч иргэний үнэмлэхээ авна
Фото

Монгол улсын хэмжээнд 42 822 сурагч иргэний үнэмлэхээ авна

coolНийтэлсэн: cool11/25/2019Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 17 дахь жилдээ зохион байгуулж буй “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” -ын ажиллагаа “Бүгд найрамдах улс тунхагласан өдөр” буюу 2019 оны 11-р сарын 26-ны 10:00 цагт Төрийн ордонд болно. Энэ жил улсын хэмжээнд 42822 арван зургаан настан иргэний үнэмлэхээ авч байгаа бөгөөд нийслэлийн 800 сурагчид Төрийн ордны Их танхимд Засгийн газрын тэргүүн, салбар салбарын төлөөлөл олны танил эрхмүүдээс үнэмлэхээ гардаж авах юм.

Хүндэт зочдоор Төрийн шагналт Ардын багш, ШУ-ны доктор профессор Ш.Чоймоо, MNB телевизийн ерөнхий захирал Л.Нинжжамц, СТА, Фантастик Продакшны жүжигчин  Ж.Алтаншагай, М.Баярбат, Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, залуу жүжигчин Б.Сансармаа, нэвтрүүлэгч Д.Одзаяа, Үндэсний статистикийн хорооны дарга А. Ариунзаяа нар оролцоно.

“АНДУУДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” уриан дор  зохион байгуулагдаж байгаа тус ёслол 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд  зохион  байгуулагдаж байна. Мөн 2019 оны 11-р сарын 20-оос 12-р сарын 10-ны хооронд Нийслэлийн ЕБСургуулийн Залуучуудын Зөвлөл  өөрсдийн сургуулиуд дээр зохион байгуулна. Одоогийн байдлаар  Монгени Цогцолбор сургууль, 44-р сургууль, 79-р сургууль, 105-р сургууль, Монгол Тэмүүлэл сургууль, 60-р сургууль, 65-р сургууль, Хобби сургууль, Үй цай сургууль, Наран сургууль, 97-р сургууль, Ирээдүй цогцолбор 2-р ахлах сургууль, 13-р сургууль гэх мэт сургуулиуд  амжилттай зохион байгуулаад байна.

Монгол Улсын Иргэний Андгай Өргөх ёслол нь 16 настнуудын хувьд улс эх орон, эцэг эх, гэр бүл, найз нөхдийнхөө өмнө хариуцлага даах чадвартай, бүтээлч иргэн байхаа ухамсарлаж, эх орон түүх соёлоороо омогших, бие хүн болж төлөвшихөд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.

Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн Газар, Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хамтран зохион байгуулагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн боловсролын газар, 21 аймгийн ЗДТГ, 21 аймгийн Залуучуудын холбоо, аймгийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, 9 дүүргийн Залуучуудын холбоо, Монголын сурагчдын холбоо, ЕБС, МСҮТ-ийн Захиргаа, Залуучуудын зөвлөл ажиллаж байна.

МОСАХ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.