Э.Бат-Үүлийн охины эзэгнэл
Хоёр гүүрний урд оршдог элит хүүхнүүдийг шууруулаад байгаа “Эрүүлмаа” брэнд Э.Бат-Үүлийн охин Б.Хулангийнх гэж мэдэх үү.

“Эрүүл, залуу, аз жаргалтай, амар амгалан амьдралын тухай сурч мэдсэн, хэрэгжүүлж дадсан бүхий л мэдлэгээ харамгүй хуваалцаж, биенээ хүндэлж, нэгнээсээ суралцъя” уриатай эхлүүлсэн “Эрүүлмаа” төсөл ёстой л охид бүсгүйчүүдийг хуйларуулж байна.
Хатагтай Б.Дэлгэрмаа ч охиндоо чадах чинээгээрээ туслаж, иогын ангийг нь гардан хичээлүүлдэг гэсэн.

Харин охин Б.Хулангийн detox хөтөлбөр ч эрчийг авч, хунчиртай ясны шөл, арвайн гурилтай бүтээгдэхүүн нь борлуулалт сайтай байгаа ажээ.

Тэрбүү хэл, “Зайсан”-гийн ноёд ахайтнууд өглөөний цайгаа “Эрүүлмаа”-д уудаг болсон сурагтай.

