Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Хуулийнхны хамгаалалтад орсон хулхи барилгын компанийн захирал Б.Батмагнай
нийтлэлчид

Хуулийнхны хамгаалалтад орсон хулхи барилгын компанийн захирал Б.Батмагнай

coolНийтэлсэн: cool12/17/2019Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Барилгын салбар эрчимтэй хөгжиж хаа сайгүй шинэ барилга баригдаж байна. Энэ нь сайн талтай ч иргэдийг хууран мэхлэж энд, тэнд барилгын араг яс босгож захиалга авч мөнгөждөг нөхөд ч байна. Хэрвээ уншигчид санаж буй бол одоогоос хоёр жилийн өмнө Багшийн дээдийн автобусны буудал дээр нэг залуу 0006 УНК улсын дугаар бүхий “Benz G-Class” жиптэй машинаас хорьтын дэвсгэртийг боодол боодлоор нь гудамжинд цацаж иргэдийг зодолдуулж байсан түүхтэй. Тэгвэл энэхүү баян хүний дүрд тоглож байсан Б.Батмагнай гэгч этгээд Нийслэлийн булан тохой бүрд барилгын араг яс босгож олон мянган хүнээс байрны захиалга авч иргэдийг хууран мэхэлж буйг хууль хяналтын байгууллагынхан анхааралдаа авах цаг болжээ. Учир нь сүүлийн үед Б.Батмагнай шиг зальтай этгээдүүд олон хүнийг хохироож эхнээсээ хууль хяналтын байгууллагад шалгагдаж эхэлсэн. Хэдийгээр зальт этгээдүүд хуулийн байгууллагад шалгагдадаг ч эцсийн бүлэгтээ хамгийн их хохирдог хүмүүс нь захиалагчид байдаг.

Тиймээс л энэ үүднээс тансаг зэрэглэлийн байрны зураг тавьж, хямд үнийг иргэдэд санал болгодог Б.Батмагнай гэгчээс олон нийтийг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү нийтлэлийг хүргэж байна.
Тэрбээр одоогоос 5-н жилийн өмнө нэгэн нэр бүхий барилгын компанинд менежерээр ажилд орохдоо гар хоосон халаасандаа сохор зоос ч үгүй нэгэн байсан аж. Гэтэл тэрбээр хамт олныхоо итгэлийг олж аажим, аажмаар мөнгө хумслаад зогсохгүй компанийнхаа том, том төслийг өөрийн болгож бүх бичиг баримтыг нь нэр дээрээ шилжүүлж өнөөдрийн энэ булхай луйварыг хийх болсон байна. Түүнд олон тэрбум төгрөг болон том, том төслөө алдсан барилгын компанийнхан хууль хяналтын байгууллагад гомдлоо гаргахаар бүхий л нотлох баримтаа цуглуулж байгаа аж. Уг нь тухайн үед барилгын компанийнхан зарим нэг нотлох баримтын хамт цагдаад гомдол гаргасан ч тодорхойгүй шалтгааны улмаас энэ асуудал нам гүм болон дарагддаг байсан аж. Гэтэл Б.Батмагнай өөрийн энэхүү гэмт үйлдлээ дарахын тулд өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагын нөлөө бүхий хурандаа нарыг хахуулдаж тэднийг гадаад дотоодоор зугаалуулж хэргээ нуун далдалсаар иржээ.

Тэгвэл өнөөг хүртэл нөлөө бүхий хурандаа нарын ивээлд орсон гэмт этгээд Б.Батмагнай ““Хүннү вилла-2” хороолол буюу Яармагийн шинээр баригдаж буй хотын захиргааны урд талын байрандаа шинэ жилийн онцгой урамшуулалттай захиалга авч эхэллээ. Үнэ:м2-1.390.000 Байршил: Борлуулалтын алба: 80091080,80091090,88078010” гэх мэтээр захиалга авч байна.

Хамгийн хачирхалтай нь Б.Батмагнайгийн тавьсан энэхүү зарын байрлалд нэг м2 орон сууцны үнэ хэдэн төгрөгийн үнэтэй вэ гэдгийг уншигчид андахгүй мэдэх байх. Гэтэл захиалагчдыг хууран залилж сурчихсан Б.Батмагнай гэгч этгээд барилгын компанийнхний нэр хүндийг нэг мөсөн дэвслээд зогсохгүй маш олон хүнийг хохироож явна. Энэ бол гэмт хэргийн шинжтэй залилангийн үйлдэл. Орон сууц худалдаж авсан иргэдийн мөнгийг луйвардаж авч байгаагийн нэг илрэл. Үүгээр ч зогсохгүй Б.Батмагнайгийн арга заль улам нарийсаж тэрбээр маш олон хүний нэр дээр жижиг, жижиг компани байгуулж түүгээрээ захиалга авдаг байна. Ямартай ч амар хялбар аргаар мөнгө олон түүндээ амтшиж байгаа Б.Батмагнай сошиалд гоё сайхан зурагтай байрны зураг оруулж иргэдээс “Эхний 10-н азтай захиалагч, Шинэ жилийн онцгой урамшуулалтай захиалга” нэрээр мөнгийг 100 хувь авч өмнөх барилгаа барьдаг байна.

Уг нь тухайн барилгын захиалагчдаас авсан мөнгөө тухайн барилгадаа л зориулах ёстой. Гэтэл борооны дараах мөөг шиг олон, олон жижиг компанийг ах дүү амраг садан, найз нөхдийнхөө нэр дээр байгуулж түүгээрээ энд тэндгүй баахан барилгын араг яс босгож иргэдээс захиалга авдаг байна. Түүний энэхүү хөрөнгө мөнгө хаанаас гаралтай, түүний хамтрагчид хэн бэ гэдгийг хууль хяналтынхан яаралтай шалгаж тогтоохгүй бол маш олон хохирогчдын цуваа бий болох нь. Учир нь гадаад дотоодоод хуруу хумсаа хуйхлан байж хэдэн төгрөг олж байрны захиалга өгсөн маш олон хохирогч бий. Тийм учраас л 5-хан жилийн өмнө халаасандаа сохор зоос ч үгүй байсан этгээд хамт ажилладаг байсан хүмүүсээ луйвардаж өнөөгийн энэ их хөрөнгө мөнгийг бий болгосон учраас гэнэт баяжигч этгээд олон мянган хүнийг хохироох вий гэсэн үүднээс энэхүү мэдээллийг хүргэж буй юм. Ямартай ч Б.Батмагнайгийн гэмт үйлдлийг даадаг байсан хурандаа нар цаг хэцүү болсон энэ үед түүний гэмт үйлдлийг хаацайлсаар байвал хэзээ нэгэн өдөр толгой дээгүүрээ дээлээ нөмөрч авсан өгсөнтэйгээ аавынд морилох биз ээ. Тиймээс даравч дардайна, булавч бултайна гэгчээр Б.Батмагнайгаас хахууль авсан нэр бүхий хурандаатай холбоотой хэрэг АТГ-т шалгагдаж буйг эх сурвалж мэдээлж байсан юм.

Юутай ч их бүтээн байгуулалт нэрээр иргэдийн халаасыг сэгсэрч буй Б.Батмагнайтай холбоотой бүхий л зүйлийг баримттайгаар хүргэсээр байх болно.

Үргэлжлэл бий…

Р.Саруул 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.