Сэлэнгэ нутгийн хойч ирээдүй, хөгжин буй эрин зуунтайгаа хөл нийлүүлэн алхах эрдэм мэдлэг төгс залуу үеийг 60 жилийн түүхэн хугацаанд нэр төртэйгөөр бэлтгэсэн оюун билэг төгс боловсрол, соёл урлагийн салбарынхны түүхэн ой энэ өдөр тохиож байна.
Партизаны талбайд 17 сумын сургууль, цэцэрлэг, соёлын төвүүд ард иргэд, аймаг орон нутгийн удирдлагуудад үүх түүхээн дэлгэн сэтгэлийн баясал, харааны сайхныг нэгэн дор төвлөрүүлэв.
Инээд хөөр, баясал дүүрэн “Сэлэнгийн долгио” чуулгын танхимд УИХ-ын гишүүнээс эхлэн аймгийн удирдлагууд, салбарын үе үеийн төлөөлөл, урлаг соёлын алдартнууд хуран цуглаж шагналын хур буусан нэгэн өдрийг өнгөрүүллээ.
Энэ өдрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор Сүхбаатар сумын 3 дугаар сургуулийн багш, Монгол Улсын шилдэг багшаар 2 удаа шалгарсан Далайцэрэн, “Сэлэнгийн долгио” чуулгын ахмад бүжигчин Дэлгэрцэцэг нар шагнагдаж шагналыг салхийг хагалсан юм.
Намтар баян 60 жилийн түүхээн бичиж буй аймгийн БСУГ-ыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа.
Аймгийн БСУГ-аас ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, хүндэт дэвтэрт нэрийг нь мөнхөлж, талархал хадгалуулав.