Эрхэм хүндэт үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид
Соёл, урлагийн ажилтнууд
Бяцхан дүү нартаа
Монголын багш нарын 53, соёл урлагийн ажилтны 26 дахь өдрийн баярын халуун дотно мэндчилгээ дэвшүүлье.
Бидэнд баярлаж бахархах, сайн сайхан амжилтууд дүүрэн байна.
“2019 оны Улсын Тэргүүний цэцэрлэг”-ээр Мандал сумын Хэрх тосгоны Д.Шинэчимэг эрхлэгчтэй цэцэрлэгийн хамт олон шалгарлаа.
Тив, дэлхий, улсын хэмжээнд аймгийнхаа нэрийг сурлага, урлаг, спортын төрлүүдээр алдаршуулан мөнхжүүлж яваа шилдэг тамирчин сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, удирдах ажилтан, уран бүтээлчдээрээ бахархаж байна.
Багш нарын улсын олимпиадад мэргэжлийн ур чадвараараа манлайлагч багш нараа, үе тэнгийнхнээсээ илүү их зүтгэл гаргаж оюунлагаа улсдаа үнэлүүлсэн сурагч дүү нараа аймгийн удирдлагын багаас урамшуулан дэмжих болно.
Соёл урлагийн салбарын уран бүтээлчид, сурагчид маань Ази тив, улсын уралдаануудад эхний байруудыг эзэлж, дэлхийн тайзнаа эх орноо Сэлэнгэ сайхан нутгаа өндөрт өргөж, дэлхийн үе тэнгийн хүүхдүүдтэй өрсөлдөн Монгол хүүхдийн билэг авьяасыг цуурайтуулж байгаа бахдам амжилтыг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.
Та бид хамтдаа 2019 онд дэвшүүлсэн зорилгоо амжилттай хэрэгжүүллээ.
Цаашид боловсрол, соёлын салбарыг хөгжүүлэх чиглэлээр баримталж буй аймгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа “СУРЛАГЫН ЧАНАРЫГ АХИУЛАХ”, “АРД ИРГЭДЭЭ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ”-д чиглэгдэх бөгөөд онцгой амжилт гаргасан багш нар, уран бүтээлчдийн нийгмийн асуудлыг цогцоор шийдэх бодлого баримтлан ажиллах болно.
Бид хамтарч санаачилж, үлгэрлэж, манлайлж, зүтгэж ажилласнаар өмнөө тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадна.
Үүний төлөө хүн бүр сэтгэл, зүтгэл, авьяас билгээ зориулан ажиллахыг уриалж байна.
“Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье”
СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ