Сэлэнгэ аймагт зохион байгуулагдаж байгаа “Удирдлагын академийн өдөрлөг” 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр өдөрлөгийн хүрээнд сумдын Засаг дарга, ЗДТГ-ын дарга, Санхүүгийн албаны дарга, мэргэжилтнүүдэд зориулсан “Орон нутгийн төсвийн удирдлага, төлөвлөлт” сэдэвт хичээлийг доктор, профессор Л.Отгонтуяа орж, шинэ мэдээлэл мэдлэгийг олгож байна.
Өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалтуудын үеэр Удирдлагын академи болон аймгийн ЗДТГ-аас гаргасан эвхэмэл товхимол, ном гарын авлагын үзэсгэлэн гарч байна.