
Уулзалтын эхэнд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, Н.Дамдинсүрэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтан комиссар Ц.Баасандэлгэр нар АТГ-ын үйл ажиллагаа болон иргэдэд шинэ мэдлэг мэдээлэл олгох чиглэлээр танилцуулга мэдээллийг хийв. Мэдээллийн дараа Сүхбаатар сумын 8 багийн иргэд болон төрийн албан хаагчдын төлөөлөл асуулт асууж, санал сэтгэгдлээ илэрхийллээ.