2019 оны 11 дүгээр сарын 4-ний Даваа гарагт “Сэлэнгийн долгио” чуулгын байранд “Байгалиа хамгаалъя-нөхөрлөлөө дэмжье” Нээлттэй хаалганы өдөрлөг болно. Өдөрлөгт 17 сумын байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлүүд оролцож, тарьц суулгац, байгалийн дагалдах баялгаар хийсэн гар урлалын бүтээгдэхүүн, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.