Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

    07/07/2025

    Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

    07/07/2025

    Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

    07/07/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»АРГА ТУРШЛАГА СУДЛУУЛЖ, ШИНЭ МЭДЛЭГ ОЛГОСОН “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ” АЙМГИЙН ЧУУЛГАН
Фото

АРГА ТУРШЛАГА СУДЛУУЛЖ, ШИНЭ МЭДЛЭГ ОЛГОСОН “ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ” АЙМГИЙН ЧУУЛГАН

coolBy cool11/03/2019Updated:12/19/2019Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email
“Эрүүл, аюулгүй хөдөлмөрийн төлөө” аймгийн чуулган Сүхбаатар суманд амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганыг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нээж, аймгийн ЗДТГ-ын дарга, аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн дарга Ө.Сувдаа удирдан явууллаа.

Энэ удаагийн чуулганд өндөр ач холбогдол өгч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Мөнгөнчимэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга Г.Нямдэжид, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч  Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч эздийн Нэгдсэн холбооны зөвлөх, олон Улсын тогтолцооны аудитор П.Тунгалаг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгс, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөх, арга зүйч багш Т.Эрдэнэ нар хүрэлцэн ирж оролцон мэргэшил, арга зүйн зөвлөгөө, мэдээллийг өглөө.

“Эрүүл, аюулгүй хөдөлмөрийн төлөө” аймгийн чуулганыг зохион байгуулагч Сэлэнгэ аймаг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн бодлого үйл ажиллагаа, орон нутгийн нөхцөл байдал, онцлог,ахуй амьдралын хэв шинж, зан заншилд тулгуурлахыг эрхэмлэж,  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн  хууль тогтоомж, үндэсний болон аймгийн хөтөлбөр, Үндэсний чуулганы уриалга, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, түүнд чиглэсэн эерэг зан үйл, зөв хандлагыг төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Энэ удаагийн чуулга уулзалт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийг бүх шатанд ханган ажиллах, ажилтан бүрд мэдлэг, чадвар дадал олгох,аюул ослоос урьдчилан сэргийлэх, сум, байгууллага, аж ахуйн нэгж дэх зөвлөлүүдийн ажлын уялдаа, холбоо болон удирдлагын манлайллыг сайжруулах,мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношилгоо, нөхөн сэргээлтийн талаарх мэдлэг ойлголтоо гүнзгийрүүлэх, шинэ арга зүйг эзэмших, харилцан туршлага солилцох боломжийг олгох үндсэн зорилготойгоор зохион байгуулагдлаа.

Чуулганд аймаг, сумдын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөлийн гишүүд,  17 сумын аж ахуй нэгж, байгууллага, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан ХАБЭА-н ажилтнууд нийт 400 гаруй төлөөлөл оролцлоо.

Чуулганы төлөөлөгчид 5 хэсэгт хуваагдан “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ, “Урсгал ус”ОНӨААТҮГ, “Алтан тариа”ХХК, УБТЗ-ын Сүхбаатар депо, Сүхбаатар сум дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг газруудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан нь онол дадлага хосолсон үр дүнтэй ажил болсон юм.

Сэлэнгэ аймгийн салбар зөвлөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилт эхэлсэн 2009 оны 05 дугаар сарын 08-нд байгуулагдаж 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Аймгийн ХАБЭА-н зөвлөл нь орон нутгийн засаг захиргааны бүх нэгжид буюу 17 сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлүүдийг тус бүр 5-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж удирдлага, арга зүйгээр ханган ажилладаг.

Ийнхүү тэргүүн туршлага судлуулж, шинэ мэдлэг мэдээллийг олгосон чуулган амжилттай явагдлаа. Одоо оролцогчдын хувьд сум, байгууллага бүртээ олсон мэдлэг, харсан туршлагаа ажил хэрэг болгон хэрэгжүүлэх л үлдлээ.

Сэлэнгэ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар АРДЫН ЖҮЖИГЧИН цол хүртлээ

07/07/2025

Ардын жүжигчин А.Долгор “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР“ цол тэмдгээр шагнагдлаа

07/07/2025

Оюун ухааны ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар МУГТ боллоо

07/07/2025

Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа

07/07/2025

Цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр чөлөөт бөх,сонгомол бөх,Пауэрлиптингийн төрлөөр оролцож 4 медаль хүртжээ

07/07/2025

Гурван хүүхдийн ээж Б.Будсүрэн “Mrs. Mongolia” анхны ялагч боллоо

07/06/2025

Дуучин BX Соёлын тэргүүний ажилтан боллоо

07/06/2025

Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

07/04/2025

Дэлгүүрийн худалдагчийг зодсон этгээдийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорино

07/04/2025

Бүжигчин М.Бямбаад МУГЖ цол хүртээхээр болжээ

07/04/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.