Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»ТҮШИГЧҮҮД АНХНЫ “АЛТАН ГАДАС” ОДОНТ СУМ БОЛЛОО
Фото

ТҮШИГЧҮҮД АНХНЫ “АЛТАН ГАДАС” ОДОНТ СУМ БОЛЛОО

coolНийтэлсэн: cool11/17/2019Шинэчилсэн:12/19/2019Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хуучнаар Зэлтэрийн САА, одоогийн Түшиг сум төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдаж шагналаа хүлээн авлаа. Энэ нь атар газар эзэмшсэний 60 жилийн ойн аймгийн анхны төрийн дээд шагнал болж байна. Ийнхүү Түшигчүүд Сэлэнгэ аймгийн 17 сумаасаа анхны “Алтан гадас” одонт сум боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа зарлигийг уншиж танилцуулан Түшиг сумын хүндэтгэлийн туганд “Алтан гадас” одонг зүүж өглөө. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, МУ-ын Хөдөлмөрийн баатар, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат, нам төрийн ахмад зүтгэлтэн Д.Бадарч болон Түшиг сумын ард иргэд, тариаланчид, хүүхэд залуучууд оролцлоо.

МАХН-ын Төв хорооны 1959 оны 3 дугаар бүгд хурлаас газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, атар газар эзэмших зорилт дэвшүүлж, БНМАУ-ын Сайд нарийн Зөвлөлийн 1959 оны 4-р сарын 22-ны өдрийн 156-р тогтоолоор Зэлтэрийн Сангийн аж ахуй байгуулагдсан. Таваарийн үр тариа үйлдвэрлэлийн чиглэлээр атар газар эзэмших зорилгын дор МАХН-ын уриалга, МХЗЭ-ийн илгээлт өвөртөлсөн 60 гаруй залуучууд ирж  тулгын чулууг  тулалцаж  галыг нь бадраасан түүхтэй.  Анх  35 трактор, 7 машин, 2 сая гаруй төгрөгийн үндсэн хөрөнгөтэйгөөр байгуулагдаж байжээ. Ийнхүү атрын анхны Зэлтэрийн сангийн аж ахуй байгуулагдахад “Гэрэлт зам” нэгдэл татан буугдаж, нэгдлийн гишүүн 160 гаруй айл өрх, 30 мянган толгой малтайгаа сангийн аж ахуйд нэгдсэн байдаг.

Атар газар эзэмших анхны аянд улсын аварга Ш.Батсуурь анхны жолоочоор, урт гарт хэмээх Завханы Лхагва арслан барилгын даамлаар, улсын заан С.Гүржав Үйлдвэрчний Эвлэлийн хорооны даргаар, улсын начин Г.Санжаасүрэн ХАА-н ерөнхий механикаар, Аймгийн арслан Авирмэд, Аймгийн заан Банди нар мал аж ахуйн мэргэжилтнээр, аймгийн арслан Одонгарав, Циркийн жүжигчин Бадарч, Юра, агаарын гимнастикч Б.Боря, С.Огноо, Хишигт, Хөгжимчин Довчин, дуучин Б.Эвшин, хөгжмийн багш Дорж нар илгээлт өвөртлөн энэ нутагт ирж ажиллаж байсан түүхэн замналтай.

Сангийн аж ахуй байгуулагдах үе дэх хөдөлмөрийн гарааны жилүүдэд ЗХУ-ын мэргэжилтнүүд ирж тусалж байсан бөгөөд Зэлтэрийн сангийн аж ахуйн анхны шанг одоогийн Түшиг сумын төвийн зүүн зүгт Барчин хэмээх уулын ард татаж, тэр жилээ 1000 гаруй га газар хагалж байжээ. Зэлтэрийн сангийн аж ахуй нь таваарийн үр тариа тариалах үйлдвэрлэлийг эрхлэхийн зэрэгцээ төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах станц, мал аж ахуй, үржлийн фермийн аж ахуйг хөгжүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлж Монгол Улсын бодлого шийдвэр, хөгжил цэцэглэлтэд жинтэй хувь нэмэр оруулсан билээ.

Энэ сангийн аж ахуйн хамт олны бүтээлч хөдөлмөрийг Ю.Цэдэнбал дарга өндөр үнэлж баярын цахилгаан 2 удаа ирүүлж байсан бол МАХН-ын Төв хороо, Сайд нарийн Зөвлөл, МҮЭ-ийн Төв зөвлөл, МХЗЭ-ийн Төв хорооны дипломоор 2 удаа шагнуулж, 5-р таван жилд гавшгайч хамт олон дурсгалын диплом, 1988 онд га-гаас 26,0 цн ургац хурааж, атар газар эзэмшсэний 30 жилийн ойн Улсын уралдаанд тэргүүн байранд шалгарч байлаа.

Хөдөлмөрч, бүтээлч Түшиг сумаас:

Хөдөлмөрийн баатар Л.Чинбат захиралтай “Гацуурт” ХХК, Гавъяат тээвэрчин Ш.Норовсамбуу захиралтай “Анхтамир” ХХК, Монгол Улсын начин, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт С.Баатар захиралтай “Бооцын тариа” ХХК-ууд “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-оор шалгараад байна.

Монгол Улсын газар тариалангийн салбарт Улсын 12 удаагийн аварга болсон атрын анхны САА-тай, энэ л Зэлтэр нутагтай ажил амьдралын холбоотой бүх хүмүүстээ халуун баяр хүргэж, амжилтын дээдийг хүсэн ерөөе.

Сэлэнгэ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.