Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойгоор Хушаат сумаас ЗДТГ-ын ХААТ-ийн дарга, агрономич Т.Баасандорж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор, “Өгөөж мандал уул” ХХК-ийн тариаланч С.Наадам, Г.Энхбаяр нар “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдлаа. Алдар гавьяагаа дуурсгасан нутгийн 3 иргэндээ алтан шаргал тариа шигээ амьдрал ахуй, амжилт нь гэрэлтэн бадарч явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Шагналын хур үргэлжлэх болтугай.