Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»Мэндчилгээ
Фото

Мэндчилгээ

coolНийтэлсэн: cool12/26/2019Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эрхэм хүндэт Авто замчид аа!

Монгол Улсад авто замын сүлжээг хөгжүүлэхэд бүхий л сэтгэл, зүтгэлээ зориулсан үе үеийн ахмадууд, олон улсын түвшинд хүрсэн авто замын сүлжээг бий болгох их үйлсийн эхлэлийг тавьж байгаа энэ цагийн замчид та бүхэндээ Монгол Улсад Авто замын салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярын халуун мэндийг Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, ажил бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Эртнээс нааш зам харилцааны ач холбогдлыг чухалчилж, “Торгоны зам”, “Цайны зам” зэрэг хүн төрөлхтний түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн зам харилцааны даяаршсан сүлжээг хөгжүүлэх, хамгаалах талаар геополитикийн том бодлого хэрэгжүүлж байсан, зам тээврийн өөрийн гэсэн нэн эртний уламжлалтай монголчуудын хувьд одоогоос яг 90 жилийн тэртээ авто зам, гүүрийн асуудал эрхэлсэн байгууллага байгуулсан нь техник, технологийн эрин зуунтай хөл нийлүүлэх том зорилгын илэрхийлэл байсан билээ. Өнөөдөр та бид Монгол улсыг бүхэлд нь хэрсэн авто замын сүлжээтэй, орчин үеийн техник, тоног төхөөрөмжтэй, үндэсний чадварлаг боловсон хүчний хүчирхэг армитай болж чадсан амжилтаар  түүхт ойгоо угтаж байна.

Тус салбарыг ийнхүү хөл дээр нь босгож, улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч томоохон салбар болгоход өөр өөрийн хувь нэмрээ оруулсан үе үеийн авто замчдаараа Монголын төр өнөөдөр бахархаж, та бүхнийхээ хийж бүтээсэн бүхнийг талархан үнэлж байна.

Монгол улсын 112.414 километр авто замын сүлжээний 14.918 километр нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамарч, үндэсний хэмжээний ачаа тээвэрлэлтийн 57.8, зорчигч тээвэрлэлтийн 98.4 хувийг автотээврээр гүйцэтгэж байгаа үзүүлэлттэйгээр та бид 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ бол авто замын тээвэр Монгол Улсын хувьд ачааны хүндийг үүрч байгаа нэн  чухал салбар, цаашид ч үүрэг хариуцлага нь буурахгүй онцгой салбар гэдгийг нотлон харуулж байна.

Сайн үйлчилгээ, сайн чанарын авто замын дэд бүтэц ямар ч улс орны эдийн засгийн хөгжлийг түргэтгэгч хүчин зүйл, төрийн бодлогын салшгүй хэсэг байдаг. Өнгөрсөн 90 жилийн хугацаанд Монголын төр зам, тээврийн салбарын хөгжлийн асуудлыг улс орны нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх бодлогынхоо нэг чухал бүрэлдэхүүн хэсэг гэж үзэн ямагт ач холбогдол өгсөөр ирсэн билээ. Үр дүнд нь олон улс, улсын чанартай 9023.7 километр хатуу хучилттай авто зам, 26,680.5 метр ган, төмөрбетон гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг авто замчид та бид хийж гүйцэтгэж, 20 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож чадлаа. Эдгээр бүтээн байгуулалтаас улс орон, байгууллага, айл өрх, хувь хүний хүртэж буй шууд болон дам үр өгөөжийг үнэлж баршгүй билээ.

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөх, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийг үргэлжлүүлэх зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж байна. Зөвхөн 2019 онд гэхэд л улсын хэмжээнд олон улс, улсын чанартай 30 төсөл, арга хэмжээний нийт 1549.4 километр хатуу хучилттай авто зам, 655.8 метр төмөр бетон гүүрийн барилгын ажил, орон нутгийн чанартай 118 төсөл, арга хэмжээний 218 километр хатуу хучилттай авто зам, 412 метр төмөрбетон гүүрийн барилгын ажлыг Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хийлээ.

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр УИХ баталж, түүнтэй холбоотой дагаж мөрдөх журмууд хэрэгжиж эхэлснээр авто замын салбарын хууль, эрх зүйн орчин улам боловсронгуй болсон нь бас нэг том амжилт юм.

Авто замын салбарт орчин үеийн удирдлагын менежмент, шинжлэх ухаан техникийн дэвшилтэт ололтыг тууштай нэвтрүүлж, олон улсын стандартын түвшинд хүрсэн авто замын сүлжээг бий болгох, Монгол Улсыг хамгийн дөт замаар далайд гарцтай болгох, бүс нутгийн хэмжээнд олон улсын дамжин өнгөрөх тээврийн гол сүлжээг бүрдүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг авто замчид та бид  хүлээж байна.

Хөгжлийг түгээгч алтан шар замын бүтээн байгуулалтад Монгол Улсын Авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх чин сэтгэлээр жигүүрлэн хэтийн их зорилго, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж гар, сэтгэл нийлэн хөдөлмөрлөж буй Монголын авто замчдын алдар, бадарч, амжилт ололт нь үеийн үед үргэлжлэн өртөөлөх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН

МОСАХ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.