Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

    07/15/2026

    Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

    07/14/2026

    АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

    07/13/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Фото»ӨМӨЗО-ны уран бүтээлчид Б.Чинбатад 45 сая төгрөгийн хандив өгчээ
Фото

ӨМӨЗО-ны уран бүтээлчид Б.Чинбатад 45 сая төгрөгийн хандив өгчээ

coolНийтэлсэн: cool01/15/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний гэргий “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэдний хагалгаа амжилттай болсон хэдий ч зардал өндөртэй урт хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учир манай урлагийнхан хандивын аяныг эхлүүлээд явж байгаа. Тэгвэл нэгэн таатай мэдээлэл хүргэхэд, ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Н.Ашид тэргүүтэй ӨМӨЗО-ны уран бүтээлчид хандивын аян өрнүүлж, аяны хүрээнд 112.935 мянган юань буюу 45 сая гаруй төгрөгийг цуглуулан дуучин Ц.Сарнайгийн нэр дээрх Хаан банкин дахь 5212071351 тоот дансанд шилжүүлсэн байна.

Тэрээр тус хандивын аяныг санаачлагч ӨМӨЗО-ны хөгжмийн зохиолч, Соёлын тэргүүний ажилтан Н.Ашид өөрийн цахим хуудсандаа

“Сайн байцгаана уу?

Монголын нэгэн сод уран бүтээлч, хөгжмийн зохиолч Б.Чинбат болон түүний хайрт гэргий, гайхамшигт дуучин, үзэсгэлэнт Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулсан Өвөрмонгол, Дээд Монгол, Шинжааны Монголчууд, АНУ, Япон болоод БНХАУ-ын уран бүтээлч найзуудаас эхлээд, энгийн иргэд, хөдөөний малчин тариачид хүртэл хамрагдсан хандивын аян маань
өндөрлөж байна.

Анх миний сайхан найзууд болох Жалам хар хамтлаг, Хөх хээр хамтлагийн дуучин Ж.Үндэс, энтертайнмэнт менежер Дайчин, хөгжмийн продюссер Булагаа, найруулагч, кино продюссер Түвшинтал нарынхаа хамт эхлүүлсэн энэхүү аян маань маш олон хүний сэтгэлд хүрч өнгөрсөн 5 хоногийн хугацаанд нийт 45,061,100 төгрөг цугларсныг Сарнайгийнхаа дансруу дөнгөж сая шилжүүллээ.

Бид өөр өөр зүс царай, өөр өөр улс, өөр өөр газар нутагт амьдарч байвч ХҮН гэдэг ганцхан төрөлхтөн шүү дээ. Бусдын сайн сайхны төлөө, бусдын аз жаргалын төлөө сэтгэл зүрхээ дэлгэж амьдарцгаая. Та бүхэндээ баярлалаа.” хэмээн бичжээ.

Дашрамд дуулгахад Б.Чинбат, Ц.Сарнай нарын эмчилгээнд зориулсан “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аянг Монголын уран бүтээлчид, урлагийн байгууллагууд өрнүүлж байгаа бөгөөд 2020 оны хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, 2-нд мэргэжлийн урлагийнхны “Аравт” тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

Уншигч та бүхэн тэдэнд туслахыг хүсвэл “Хос зүрхээ хамгаалъя” аянд нэгдэн, “Хаан банк”-ны 5212071351, хүлээн авагч Цогтбаярын Сарнай гэсэн дансанд хандив өргөх боломжтой.

чөлөөт
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026

Манай дуранд Дархан аварга Н.Батсуурь

07/11/2026

“Мөнхөд орших Монгол наадам” үзэгчдийн сэтгэлд мөнхөрсөн нээлт боллоо

07/11/2026

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.