Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

    07/19/2026

    Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

    07/18/2026

    Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

    07/18/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»нийтлэлчид»Жүжигчин Г.Ундармаа найм дахь эмнэлгээ тохижуулж дуусчээ
нийтлэлчид

Жүжигчин Г.Ундармаа найм дахь эмнэлгээ тохижуулж дуусчээ

coolНийтэлсэн: cool02/08/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийг жүжигчин Г.Ундармаа М-Си-Эс группын дэмжлэгтэйгээр засварлан, тохижуулж өнөөдөр хүлээлгэн өгчээ.

Жүжигчин Г.Ундармаа өмнө нь Улаанбаатар хотод долоон эмнэлэг тохижуулж байжээ. Тэрээр орон нутагт тохижуулсан анхны эмнэлгийн төслөө хүлээлгэн өгөхдөө, “Өмнөх төслүүдийн санхүүжилтийг би өөрөө бүрдүүлдэг байсан бол энэ удаа М-Си-Эс Групп 100 хувь санхүүжүүлснээр хүн, хүч, хөрөнгө мөнгөний хувьд хүндрэлгүй, ажил хурдан шуурхай, сайхан бүтлээ. Ж.Оджаргал захирлын аав Б.Жамбалжамц, ээж Д.Бадамжав нар 1964-1969 онд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт тасгийн эрхлэгч, эмнэлгийн даргаар ажиллаж байсан түүхтэй. Аав, ээжийнхээ ажиллаж байсан эмнэлгийг ийм сайхан болгон засварлаж, тохижуулах үйлсийг дэмжсэн Ж.Оджаргал захиралд нийт Баянхонгорчуудынхаа өмнөөс талархлаа илэрхийлье” гэлээ.

Аймгийн хэмжээнд өвчлөлийн болон осол гэмтлийн үеийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тус тасгаар 2019 онд 5800 хүн үйлчлүүлжээ. Тус эмнэлгийн удирдлага, хамт олны зүгээс ийнхүү тасгийг засварлан тохижуулж, үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлж өгсөнд талархаж буйгаа илэрхийлж байлаа.

Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Д.Өлзийсайхан, Засвар, тохижилтын ажил хийгдсэнээр манай тасгийн зохион байгуулалт, үйлчилгээний урсгал аймгийн Нэгдсэн эмнэлгүүдийн хэмжээнд жишиг болохуйц өндөр түвшинд хүрч, үйлчилгээний орчин нөхцөл сайжирснаар өвчтөнүүдийн сэтгэл санаа, ажиллагсдын ажлын чанар, бүтээмжид сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Мөн эмч, ажиллагсад болон үйлчлүүлэгчдэд сургалт явуулах боломжтой зориулалтын тавилга, хэрэгслээр тоноглосон байнгын сургалтын өрөөтэй боллоо. Бидний санаачлагыг дэмжсэн М-Си-Эс Групп, “Итгэлийн танхим” ТББ болон хамтран ажиллаж, туслалцаа үзүүлсэн бүх байгууллага, хувь хүнд талархал илэрхийлье” гэв.

Тус төслийг М-Си-Эс Групп 300 гаруй сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна.

Г.Ганаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026

Дон Диор бусдын гар утсыг дээрэмдэхээр дайрч, биед халдахыг завдан танхайрчээ

07/18/2026

Улсын начин Г.Жамбалдорж, найз Улсын харцага Н.Золбоод очиж хүндэтгэл үзүүлжээ

07/15/2026

Даян аваргын эхнэр хэн бэ? Андуурагдсан бүсгүй үнэнээ дэлгэлээ

07/14/2026

АПУ компани Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1тэрбум төгрөгөөр мялаалаа

07/13/2026

Улсын арслан Ц.Бямба-Отгон манай дуранд

07/11/2026

Охидын зүрхийг булаагч Б.Орхонбаяр манай дуранд

07/11/2026

Улсын арслан Э.Батмагнай манай дуранд

07/11/2026

Наадмын үеэр жүжигчин У.Цогтбаяр гэр бүлийн хамт манай дуранд өртлөө

07/11/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.