Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

    07/01/2025

    Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

    07/01/2025

    Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

    07/01/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»“Сэтгүүлч Батдорж” сангаас долоо дахь удаагийн тэтгэлэгт уралдаанаа зарлалаа
Фото

“Сэтгүүлч Батдорж” сангаас долоо дахь удаагийн тэтгэлэгт уралдаанаа зарлалаа

coolBy cool03/06/2020Сэтгэгдэл байхгүй1 Min Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

“Сэтгүүлч Батдорж” сангаас долоо дахь удаагийн тэтгэлэгт уралдаанаа зарлалаа

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлзүйн ангид сурч байгаа оюутнуудад зориулсан долоо дахь удаагийн тэтгэлэгт уралдааныг зарлалаа. Монголд тогтмол хэвлэл үүссэн түүхэн өдрөөр энэхүү уралдааныг зарлаж Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагч нарыг тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн жилээс уралдааны шалгаруулалтад бага зэргийн өөрчлөлт оруулж 2 үе шаттайгаар зохион байгуулдаг болсон юм. Эхний шатанд эссэ бичих бөгөөд шалгуурт тэнцсэн тохиолдолд телевизийн сурвалжилга бэлтгэх ажээ.

Энэ жилийн уралдааны нэгдүгээр шатны эссэ бичлэг “Ондоошил” сэдэвтэй байх бөгөөд 500-гаас дээш үгтэй байх шалгуур тавьжээ. Хоёрдугаар шатанд шалгарсан оюутнууд 3 хүртэлх минутад багтааж үйл явдлын бус чөлөөт сэдвээр телевизийн сурвалжилга бэлтгэнэ. Сурвалжилга бэлтгэхэд “Сэтгүүлч Батдорж” сангийнхан редакцуудад хуваарилах зэргээр дэмжлэг үзүүлэх юм байна. Энэхүү уралдаанд бүтээлээрээ шалгарч тэргүүн байр эзэлсэн оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг “Сэтгүүлч Батдорж” сангаас олгодог.

Энэхүү уралдаанд сэтгүүлзүйн хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд оролцох бөгөөд эссэг [email protected] хаягаар хүлээн авна. Тэргүүн байрт шалгарсан оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрийг олгохоос гадна тусгай байрт 5 оюутан шалгаруулж мөнгөн урамшуулал гардуулан өгнө гэдгийг зохион байгуулагч “Хэвлэлийн эрх чөлөө төв” ТББ-ынхан онцоллоо. Өнгөрсөн 6 удаагийн уралдааны тэргүүн болон тусгай байрт шалгарсан оюутнуудад “Сэтгүүлч Батдорж” сангаас нийт 17 сая төгрөгийн оюуны хөрөнгө оруулалт хийжээ.

гэгээлэг мэдээ
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Цагдаагийн алба хаагч залилангийн хэргээр АТГ-т шалгагдаж байна

06/24/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

С.Төгс хөөрхөн хүүгээр бүл нэмжээ

07/01/2025

Казакууд гэр бүл, худ ургаараа нийлж Баян-Өлгий аймаг дахь Монгол сургуулийн газрыг “хулгайлжээ”

07/01/2025

Төсвийн таналт тэгш эрхийн зарчмыг баримталж чадахгүй байна Б.Жавхлан сайд аа !!!

07/01/2025

Э.Болормааг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар томиллоо

06/30/2025

Монголын эмэгтэй теннисчид ази тивийн аварга боллоо

06/30/2025

“Хааны эрэлд-2025” олон улсын хамтарсан сургууль өндөрлөлөө

06/28/2025

“GEM Mall”-д эхнэрээ хутгалж хөнөөсөн хэрэг гарлаа

06/27/2025

Боловсролын сайд П.Наранбаярыг ОГЦРУУЛАХ санал гаргажээ

06/26/2025

Ахмад Э.Адъяа Комбат бөхийн Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

06/25/2025

Паралимпын аварга Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

06/24/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.