Жүжигчин Том Хэнкс эхнэр Рита Вилсон нар коронавирусийн халдвар авчээ
Жүжигчин Том Хэнкс болон түүний эхнэр Рита Вилсон нар Австралид байхдаа коронавирусийн халдвар авсан талаараа цахим орчинд мэдээлэл хийлээ.
Оскарын шагналт 63 настай Том Хэнкс болон түүний эхнэр Рита Вилсон бага зэрэг ядарч, ханиад хүрсэн мэт халуурахын зэрэгцээ бие загатнасан тул эмнэлэгт хандсан. Улмаар өчигдөр орой буюу 2020.03.11-ны орой шинжилгээ хариу гарч коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогджээ.
Хосууд Варнер Бросын хийж буй Элвис Преслигийн тухай кинонд тоглохоор Австралид ирээд байсан бөгөөд халдвар авсан тул тусгаарлагдаад байгаа аж.