Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Фото»Танин мэдэхүй: Хөл хүнд үеийн цээрлэх зүйлс
Фото

Танин мэдэхүй: Хөл хүнд үеийн цээрлэх зүйлс

coolBy cool08/16/2018Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

ЗөвлЖирэмсэн бүсгүйг “Хөл хүнд хүн, Бие давхар” гэхээс гадна “Дөрвөн нүдтэй хүн” хэмээн нэрлэдэг байна.Тиймээс ч “Дөрвөн нүдэт хүний нүдийг хариулж яаж болох вэ?” гэж жирэмсэн бүсгүйн дурлаж харсан идээ ундааны зүйлийг ямарч хүн огт татгалзалгүйгээр өгөх талтай ч дурьдаж буй цээрлэх ёсыг сайтар хянаж үздэг байжээ.Бүрэлдэн бүтэж буй бие цогцос нь хэв шинжээ алдах, дутуу төрөх магадлалтай хэмээн үзэж хөл хүндтэй эхийг хатуу явдалтай морь унуулах, удаан хугацаагаар унаа тэргээр хол авч явахыг, дутуу гарч ураг осолдох аюултай тул тулгар эхээр хүнд хэцүү ажил хийлгэхгүйг хичээж байжээ.
Олон хүн хуран чуулсан, овоо тахилга, үхдэл гашуудал дээр очуулахгүй, айлган цочоохгүй байх, цус, улай, мал нядалгаа, амьгүй болсон биетийг үзүүлэх, үзэж харахад жигшмээр алив нэгэн муу зүйл үзүүлэхийг эрс хориглоно.Хөл хүндтэй болсон эмэгтэй төрүүлэх үрийнхээ хэтийн амьдралын бэлгэ дэмбэрэлийг бодож утас ээрвэл хүүхдийн хүй эрчилнэ гэх ба уруул сэтэрхий үр хүүхэд төрөх бий гэж тэмээ унуулахгүй байх зэрэг элдэв хорио,цээр байв.
Монголчууд жирэмсэн хүнтэй нүүр улайж маргах, хүнд хүчир ажил хийлгэх, дэргэд ёс бус сэтгэл сэрдхийсэн муухай хараал үг хэлэх,туслахгүй байхыг нүгэл гэж цээрлэдэг. (сэтгэлийн хөдлөл ихтэй, амархан гомдож уурлах талтай байдаг нь хэвлий дэхь үрд ч муугаар нөлөөлдөг болохыг нэн эртнээс манай ахмад үеийнхэн маань ухаарч мэдсэнтэй холбоотойгоор ингэж үздэг байжээ)
Эхийн хэвлий дэх хүүхэд дөрвөн сар болоод хөдөлж эхлэхэд үрээ хайрлах, үрийнхээ эцгийг хайрлах хайр нь улам нэмэгддэг ажээ. Чухам энэ үеэс л тулгар эхэд тавих анхаарал уламч хянамгай болж ирээдүйн хүүхдийн төлөвшил, зан төрөх, эрүүл чийрэг төрөх, хүндрэл бэрхшээлгүй хөнгөжихөд эцгийн үүрэг, хайр халамж чухал болохыг өгүүлж буй хэрэг юм.

зөвлөгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.