Эрдэнэтчүүд хоёр өдрийн турш хотоо цэвэрлэж, ариутгалаа
Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Орхон аймаг гуравдугаар сарын 31 нд бүх нийтийн цэвэрлэгээ, энэ сарын нэгэнд ариутгал, халдваргүйтгэлийн ажил зохион байгууллаа. Цэвэрлэгээнд Хот тохижуулах газрын 210 ажилтан, 20 техник болон иргэд, аж аж ахуйн нэгж сайн дураараа оролцлоо.
Бүх нийтийн ариутгал, халдваргүйтгэлийг энэ сарын нэгэнд зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн хэмжээнд 13-18 цагт төрийн болон үйлчилгээний бүх байгууллага үйл ажиллагаагаа зогсоож ариутгал, халдваргүйтгэлийг зохион байгууллаа. Мөн авто тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон юм.