Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.
Монгол улсын ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар орон нутгийн төр захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэж заасан байдаг ба 2020 онд Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны гэрээнд энэ төрлийн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Орхон аймаг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын хамтын ажиллагааны 2020 оны төлөвлөгөөг боловсруулахдаа харилцан санал солилцож, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан Эрдэнэт хотын хөгжилд бодитой хувь нэмэр болох олон ажлыг төлөвлөгөөнд тусгажээ.