Г.Угалзцэцэгийн хоолны цэстэй танилц
Бодибилдингийн спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг сошиалд тун идэвхитэй нэгэн.
Өөрийн гоо сайхны нууцыг спорттой холбодог тэрээр өөрийн иддэг өдөр тутмын хоолны цэсээ танилцуулжээ.
Тэрээр “Хоолоо бэлдээд тавьчихлаа. Нэг саванд 1 ширхэг алим орсон гэж тооцвол нэг удаагийн хоол маань бага гэдгийг анзаараарай” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр бодибилдингийн спортоор хичээллэж буй хүмүүст хоол хүнснээс авах ёстой уургаа авч байгаа бол заавал уураг уух шаардлагагүй. Харин жаахан эрчимтэй бэлтгэл хийдэг болон ажлын хажуугаар бэлтгэл хийдэг хүмүүс уураг уух нь зүгээр. Уураг нь дотроо нэмэлт витаминтай бүхий л зүйлийг агуулсан зүйл хэмээн зөвлөдөг.