Айл бүрт өөр өөрийн өвөрмөц үнэр шингэсэн байдаг. Анхилам сайхан, чийг даасан тэр гэхийн аргагүй таагүй үнэртэй айл ч бий.
Гэхдээ айлд шингэсэн тэр үнэр эздийнхээ дадал зуршилыг илэрхийлж байдаг.
Тиймээс эзэгтэй та юун түрүүнд доорх зүйлийг АНХААРААРАЙ.
Эзэгтэй та хог хаягдлаа асгалгүй 3 дээш цаг гэртээ байлгадаг бол таагүй үнэрийн үндэс суурийг тавьж байдаг байх нь.
Мөн хоол цай хийснийхээ дараа салхивч, агааржуулагч, цонхоо заавал онгойлгож заншаарай.
Хайрч хуурсан хоолны үнэр гэрт тань орогнож чадахаа болино.
Гэр бүлийн гишүүдийн гутлын шивэр ч бас гэр орны таагүй үнэрт нэмэр болдог.Тиймээс гутлаа тэр дор нь цэвэрлэж байх хэрэгтэй.
Угаалгын өрөөндөх чийгтэй алчуураа заавал дэлгэж хатааж байгаарай. Аяга тавагны алчуур, сав суулгын угаалтуураа ойр ойрхон солих нь чухал.
Хэрхэн ТААТАЙ ҮНЭР бий болгох вэ?
Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол нэг л төрлийн гэр ахуйн бодис хэрэглэх. Гарт таарсан вок савангаар цэвэрлэгээ хийхээс татгалзах хэрэгтэй.
Нэмж хэлэхэд хувцасны шүүгээндээ савангаар угаасан, вокоор угаасан хувцасыг ялгаж хийдэг юм байна шүү, бүсгүйчүүдээ.
Вок саван хоёрын үнэр холилдохоор таагүй үнэр ялгаруулдаг байна.
Залхуурч хойш суулгүй өдөр бүр гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж байгаарай. Тэгвэл удаж дагтаршсан элдэв зүйлсийн үнэрээс ангижирч болно.
Гэрийн эзэгтэйгээс шалтгаалдаггүй үнэр орон гэрт үүсч болдог. Хэрвээ танайд олон жил тамхи татсан, одоо ч татдаг хүн амьдардаг бол таны гэрээс тамхины үнэр ханхийдэг байж болох юм.
Тэгвэл түүнд өдөр бүр хувцасаа сольж, бас агаар салхинд гарч байхыг зөвлөөрэй.
Тамхи татдаг хүн амны хөндийгөө өдөрт 3-4 удаа цэвэрлэж байх нь тустайг сануулаарай.
Нэмж зөвлөхөд,
-Үнэртүүлэгч тавих,
-Үнэрт лаа асаах,
-Арц ганга уугиулах,
-Агааржуулагч цацах,
-Гэртээ цэцэг тарих нь хамгийн шилдэг аргуудын нэг. Тэр бүгдээс цэвэр агаар сэлгэх нь хамгийн супэр арга нь шүү. Хэрэгжүүлээд үзээрэй, бүсгүйчүүдээ.
