Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Зөвөлгөө»Сүү уудаггүй хүүхдийн яс сийрэгжих магадлалтай юу
Зөвөлгөө

Сүү уудаггүй хүүхдийн яс сийрэгжих магадлалтай юу

Эрхэм админBy Эрхэм админ05/13/2020Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Сүү уудаггүй хүүхдийн яс сийрэгжих магадлалтай юу

Хүүхэд сүүнээс татгалзах нь айж сандрах асуудал огтхон ч биш бөгөөд сүү огт хэрэглэдэггүй улс орны иргэдийн яс сийрэгжилтийн түвшин сүүг амин чухал хэрэгцээгээ болгосон улс орны иргэдийнхээс бараг ялгаагүй байдаг болохыг саяхны нэг судалгаагаар баталсан байна.

Гэхдээ энэ нь сүүг өдрийн хэрэглээнээсээ бүр мөсөн хасч болно гэсэн үг биш юм. Сүүнд маш их хэмжээний кальци болон витамин Д агуулагддаг. Тэдгээр нь бидний биед маш чухал ач холбогдолтой гэдгийг яав ч мартаж болохгүй.
Хүүхдэд өдөрт дор хаяж 200-400 мл сүү уулгахыг эмч нар зөвлөдөг бөгөөд хэрэв таны хүүхэд сүү уух дургүй бол аарц, ааруул, тараг, бяслаг, түүгээр ч зогсохгүй загасны мах, брокколи байцаа, шош, буурцаг гэх мэт хүнсний бүтээгдэхүүнүүдээр орлуулж болдог гэнэ.

Асуудлыг хэзээнээс анхааралдаа авах вэ?

Хэрэв сүү уусны дараа хүүхдийн гэдэс хямрах, дотор эвгүйрхэх, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл таны хүүхдийн организм лактоз хүлээн авах чадваргүйг илэрхийлж байх магадлалтай тул эмчид хандаж сүүн бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлаад үзээрэй.

Хаврын улиралд нарнаас хэрхэн хамгаалах вэ?-

Хаврын урин болж, өвөлжин амарсан арьс “амьсгалж” эхэллээ. Хаврын нар айхтар хурц биш хэдий ч хэт ягаан туяа ихтэй байдаг учраас сайтар хамгаалахгүй бол “борлох” магадлал өндөр байдаг. Тэгвэл хаврын улиралд нарнаас хэрхэн хамгаалах вэ?

Нарнаас хамгаална гэдэг нь үнэндээ хэт ягаан туяанаас хамгаалахыг хэлж бий. Хэт ягаан туяа нь UVA, UVB, UVC гурваас бүрддэг бол UVA, UVB нь голдуу хүний арьсанд сөргөөр нөлөөлдөг байна.

Хэт ягаан туяанаас хамгаалахад зориулсан нарны тосыг хэрхэн сонгох вэ?

Ихэнх тохиолдолд нарны тосны тодорхойлолт дээр PA, SPF гэх хоёр заалт байдаг бол PA нь наранд борлох, сэвх толбо бий болохоос сэргийлж, SPF нь арьс улайж, хөрс нь хуурахаас сэргийлдэг байна. Өөрөөр хэлбэл PA нь UVA-аас сэргийлж, + заалт нь их байх тусмаа борлохоос илүү сайн хамгаалдаг аж. SPF нь UVB-ээс сэргийлж, + заалт нь их байх тусмаа нарнаас хамгаалах цаг нь илүү урт байдаг байна.

Үүнээс гадна нарны тосыг наранд гарахаасаа 15 минутын өмнө түрхэх хэрэгтэй бөгөөд 2 цаг тутамд давтан түрхэх хэрэгтэй байдаг байна.

Хаврын улиралд нарнаас хамгаалахын тулд дараах зүйлүүдийг анхааралдаа авахыг санал болгож байна.
Үүл нь хэт ягаан туяаг халхлах боломжгүй учраас бүрхэг өдөр ч нарны тос хэрэглэх хэрэгтэй.

Нарны хамгаалалттай хувцас, нарны шил, нарны малгай, эсвэл нарны шүхэр хэрэглэж сурахыг зөвлөж байна.
Витамин С элбэг агуулах жимс ногоо байнга хэрэглэж бай. Жишээ нь лимонтой ус, төвд хаш гэх мэт.

Хүүхдэд хэрэгтэй зөвөлгөө
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.